"A-Sound”-ийн Ц. Тэмүүлэн "яг түүн шиг" байж чадах уу?

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

"A-Sound”-ийн Ц. Тэмүүлэн "яг түүн шиг" байж чадах уу?

"A-Sound”-ийн Ц. Тэмүүлэн "яг түүн шиг" байж чадах уу?

Ням гариг бүрийн орой үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чаддаг “Яг түүн шиг-3 ” шоу тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. Энэ жилийн шоунд оролцох найман оролцогчдыг энэ сарын 21-нээс эхлэн зарлаж эхэлсэн.

“Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний таван оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа, жүжигчин М.Цэрэндолгор, жүжигчин Ч.Очгэрэл нар сонгогдсон. Тэгвэл “A-Sound” хамтлагийн дуучин Ц. Тэмүүлэнг  тус шоунд оролцох болсныг зарлажээ.  Тэрбээр ”Дуу дуулах чадвар маань энэхүү шоунд оролцоход давуу тал болон гэж бодож байна. Мөн тайз, нүүр хувиргалт, бүжиг тайзны гэрэл бүгд нийлээд энэхүү шоуг маш сонирхолтой болгон гэдэгт итгэлтэй байна.Үзэгчид жинхэнэ шоу, цэвэр өрсөлдөөн, халуун дулаан уур амьсгалыг бэлэглэхэд бэлэн байна” гэв.

Э.Бурам 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж