“Аз жаргалтай мөч бүрт хамтдаа” номын өдөрлөгт урьж байна

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

“Аз жаргалтай мөч бүрт хамтдаа” номын өдөрлөгт урьж байна

“Аз жаргалтай мөч бүрт хамтдаа” номын өдөрлөгт урьж байна

Худалдаа, хөгжлийн банк нь нийгэмд эерэг нөлөөлөл, уриалгыг бий болгох, харилцагчдаа халамжилж, талархал илэрхийлэх зорилго бүхий “Аз жаргалтай мөч бүрт хамтдаа” цуврал аяныг эхлүүлж, анхныхаа үйл ажиллагааг Дэлхийн номын өдрийг тохиолдуулан 4-р сарын 27-ны өдөр Төв байрандаа номын өдөрлөг зохион байгуулж байна.

Тус өдөрлөгийг “Аз хур” номын их дэлгүүр дэмжин оролцож, эрэлттэй номуудаа 10-30 хувийн хөнгөлөлттэй үнээр худалдаалах юм.

Өдөрлөгийн үеэр Худалдаа, хөгжлийн банкны зүгээс хүрэлцэн ирсэн эхний 100 зочдод зохиолч Ц.Оюунгэрэлийн “Ногоон нүдэн лам”, “Жаран цагаан хонь” зэрэг номуудыг зохиогчийн өөрийнх нь гарын үсэгтэйгээр дурсгах бөгөөд зохиолч Ц.Оюунгэрэл өдөрлөгт хүрэлцэн ирсэн зочидтой чөлөөт яриаг өрнүүлэх тул нийт харилцагчид Та бүхнийг тус өдөрлөгт хүрэлцэн ирэхийг урьж байна. 

Хөгжил дэвшилд хамтдаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж