Оюуны өмчийг хамгаалахын төлөөх хамтарсан тунхаг бичиг байгуулав

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Оюуны өмчийг хамгаалахын төлөөх хамтарсан тунхаг бичиг байгуулав

Оюуны өмчийг хамгаалахын төлөөх хамтарсан тунхаг бичиг байгуулав

Монгол Улсад Оюуны өмчийг дээдлэн хүндэлж, зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хамгаалахын төлөөх хамтарсан тунхаг бичиг байгуулав. Энэхүү тунхаг бичигт Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Дэд дарга Д.Дэлгэрсайхан, Соёл урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат болон Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв, Монголын кино уран бүтээлийг хамгаалах холбоо, Монголын Оюуны өмчийг хамгаалах холбоо зэрэг байгууллагын төлөөллүүд гарын үсэг зурлаа. 

Нийгмийн хөгжил дэвшил, соёлын амьдралд бодитой хувь нэмэр оруулж, ирээдүй хойч үедээ соёлын бүтээлүүдийг өвлүүлэн үлдээж байгаа зохиогч, уран бүтээлчдийн эрхийг хамгаалах, тэдний бүтээн туурвих үйл ажиллагааг дэмжин урамшуулах, бүтээлд хандах олон нийтийн хандлагыг өөрчлөх, оюуны хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, оюуны хөдөлмөрийн үр дүнгээ бусдад хууль бусаар ашиглуулахаас хамгаалах зайлшгүй шаардлага тулгарч байна. 

Иймд улс орондоо зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийг хүндэлж, олон улсын гэрээгээр хүлээсэн үүргээ шударгаар биелүүлэхийн төлөө нэгдэж, зохиогч, уран бүтээлчид өөрийн бүтээсэн оюуны бүтээлийнхээ үр шимийг шударгаар хүртэж, оюуны хөдөлмөрөөрөө амьдрах нөхцөл боломжийг олгохын төлөө нэгдэхийг уриаллаа.  

Эх сурвалж: ОӨУБЕГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж