ОХУ болон БНХАУ-ын хоорондох санхүүгийн хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх шаардлагатай байна, ялангуяа үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйлгээ, тооцоог хийх шаардлага байна гэж ОХУ дахь Хятадын бизнес эрхлэгчдийн холбооны тэргүүн Жоу Лицюнь хэлжээ. Ингэснээр Орост тавигдсан АНУ-ын хоригоос учрах эрсдлийг бууруулна гэж тэр үзэж байгаа юм.
“Хоёр орны удирдагч хоёр орны хоорондох санхүүгийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх тал дээр илүүтэй ажиллах шаардлагатай. Ам.доллар, еьрогоор төлбөр тооцоо хийх ямар хэрэгтэй юм бэ? Шууд рубль болон юаниар хийж болно шүү дээ” хэмээн Жоу Лицюнь РИА Новости-д ярьжээ.
АНУ болон барууны орнуудын зүгээс ОХУ-д тавьсан хориг нь Орос-Хятад хоёрын эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлснийг тэр бас онцолсон байна.
Эх сурвалж: РИА НОВОСТИ