Алс Дорнодын ирвэс мөхөх аюулаас аврагдлаа

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

Алс Дорнодын ирвэс мөхөх аюулаас аврагдлаа

Алс Дорнодын ирвэс мөхөх аюулаас аврагдлаа

Алс Дорнодын ирвэс мөхөх аюулаас аврагдсан, тэдний тоо толгой цаашид улам үржинэ хэмээн байгаль хамгаалагч, экологч Сергей Иванов РИА Новости-гийн сурвалжлагчид ярьжээ.

“2012 онд “Земля леопарда” нэртэй үндэсний паркийг Алс Дорнодод байгуулсан. Тухайн үед байдал сайнгүй байсан. 2012 онд дөнгөж 30 ирвэс үлдсэн байсан юм. Өнгөрсөн зургаан жилийн хугацаанд ихээхэн хүчин чармайлт тавьсны дүнд өнөөдөр ирвэс мөхөх аюулаас аврагдалаа” гэж тэр хэлсэн байна.

Өнөөдрийн байдлаар тус паркад 100 орчим ирвэс байна. Ирвэсийн тоо толгой ийнхүү нэмэгдсэн өөр нэг асуудал дагуулсан нь газар нутгийн хэмжээг тэлэх шаардлагатай болсон явдал юм. Тиймээс ирвэсийн амьдарч байгаа газар нутгийн хэмжээг тэлэхээр паркийн зүгээс төлөвлөж байгаа юм.

“Земля леопарда” паркийг ОХУ-ын Засгийн газрын шийдвэрээр байгуулсан бөгөөд энд Орост байгаа ирвэсийн 70 хувь нь байгаа юм.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж