ОХУ: Залуучуудад зориулсан телевизийн шинэ суваг нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

ОХУ: Залуучуудад зориулсан телевизийн шинэ суваг нээгдлээ

ОХУ: Залуучуудад зориулсан телевизийн шинэ суваг нээгдлээ

Залуучуудад зориулсан телевизийн шинэ суваг дөрөвдүгээр сарын 26-наас эфирээ цацаж эхэллээ. “Го” нэртэй энэ суваг маш ирээдүйтэй байх болно гэж шинжээчид тэмдэглэж байгааг РИА Новости онцолсон байна.

Энэхүү сувгийг олонд нэртэй блогерүүд нээж байгаа бөгөөд өөрсдөө гол хөтлөгчид нь байх юм. Шинэ сувгийн үзэгчид нь 10-аас 25 насны залуус байна гэж тооцож байна. Суваг Оросын телевизийн ВГТРК сувгийн бүрэлдэхүүнд тооцогдож явах бөгөөд Youtube-ийн платформ дээр байх ажээ. “Го” телевизийн гол нэвтрүүлгүүд нь Youtube-ийн трэнд болж байгаа контентуудын тойм, уралдаант цэнгээт нэвтрүүлгүүд, аяллын нэвтрүүлэг, фэшн, компьютерийн болон интернэт тоглоомуудын тухай байх ажээ.

Эхний нэвтоүүлгүүдэд олонд танигдсан Арина Данилова, Гусейн Гасанов, Игорь Войтенко, Бродяга Фишай, Алекс Супер зэрэг блогерууд байх юм.

Эх сурвалж: CCTV

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж