Цөмийн хаягдлыг эсэргүүцэж жагсав

Хуучирсан мэдээ: 2011.08.21-нд нийтлэгдсэн

Цөмийн хаягдлыг эсэргүүцэж жагсав

Монгол Улсад цөмийн хаягдал булшлахыг эсэргүүцсэн залуус өнөөдөр Сүхбаатарын талбайд жагслаа. Fecebook-ээр нэгдсэн дөрвөн мянга гаруй залуусын төлөөлөл Монголд цөмийн хаягдал булшлахыг болон цөмийн станцын үйлдвэр барихыг эсэргүүцэн дуу хоолойгоо нэгтгэж байгаа нь энэ юм. Жагсаалыг зохион байгуулагч С.Саран  хэлэхдээ “Манай улсад АНУ, Япон зэрэг орнууд цөмийн хаягдал хаях талаарх мэдээллийг албаныхан үгүйсгэж байгаа. Гэсэн ч гадаадын болон дотоодын хэвлэлүүд ор үндэсгүй зүйл бичихгүй байх гэж бодож байна. Бид өнөөдөр цөмийн хаягдал хаяхыг эсэргүүцэхээс гадна иргэдэд цөмийн хаягдлын талаар мэдлэг олгох зорилгоор тараах материал тараалаа. Дэлхийн олон орон цөмийн станцаас татгалзаж байхад манай орон ч бас үүнээс татгалзах хэрэгтэй” гэлээ.  Жагсагчид цаашид энхийн, тайван замаар цөмийн хаягдал, цөмийн станцыг эсэргүүцсээр байх болно гэдгээ хэлж байна.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж