М-Си-Эс Групп сүүлийн дөрвөн жилд 300 гаруй нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ | News.MN

М-Си-Эс Групп сүүлийн дөрвөн жилд 300 гаруй нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

М-Си-Эс Групп сүүлийн дөрвөн жилд 300 гаруй нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ

М-Си-Эс Групп сүүлийн дөрвөн жилд 300 гаруй нийгмийн үйл ажиллагааг хэрэгжүүлжээ

М-Си-Эс Групп нь нийгмийн хариуцлагыг компанийнхаа алсын харааны салшгүй нэг хэсэг болгон тодорхойлж, хөгжлийн хэтийн зорилтдоо тусган байнга хэрэгжүүлсээр иржээ. Сүүлийн дөрвөн жилийн байдлаар авч үзвэл, тус групп нь улсын төсөвт нийт 950 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл хуримтлуулж төр, нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүргээ биелүүлжээ. Мөн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэх чиглэлээр нийгэмд зөв хандлага түгээх, хүүхэд, залуучуудын боловсрол, хөгжилд дэмжлэг үзүүлэх, байгаль орчноо хайрлан хамгаалах, эрүүл, идэвхтэй зөв амьдралын хэв маягийг бий болгох зорилготой 300 гаруй үйл ажиллагааг хэрэгжүүлж, дэмжин ажилласан байна.

Тухайлбал, 2017 онд М-Си-Эс Кока-Кола компани нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой Тусгай Олимпийн наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон баг, тамирчдад дэмжлэг үзүүлжээ. Түүнчлэн тус компани өнгөрсөн оны аравдугаар сард FIBA 3х3 Азийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнийг Монгол Улсад амжилттай зохион байгуулахад Монгол Улсын баг тамирчид маань Азийн аваргаар шалгарч 2020 оны “Токио-2020” Олимпийн  эрх авах тэмцээнд оролцох боломжтой болсон юм.

М-Си-Эс Группийн хэрэгжүүлдэг нийгмийн шинжтэй төсөл, хөтөлбөрүүдийн нэлээд хэсэг нь залуучуудыг ажлын байраар хангах, мэргэшил олгох, мэдлэг боловсрол, эрүүл мэндийг нь хөгжүүлэхэд чиглэдэг. Тухайлбал, 2014 оны байдлаар тус групп дотоододоо 2400 цагийн сургалт зохион байгуулж, 2,372 ажилтнаа хамруулжээ. Скай Резорт компани өнгөрсөн онд Монголын сноубоардын холбоо, Монголын цанын холбооны баг тамирчдын Олон улсын тэмцээний бэлтгэл, сургуулилт хийх боломжийг цанын бааздаа хангаснаас гадна, “Өнөр бүл” төв, “Дэлхийн зөн” зэрэг хүүхдийн байгууллага, шилдэг сурагчид оролцсон нийтдээ 1000 хүүхдийн цасны баярыг зохион байгуулжээ.

Тус группийн Интермед эмнэлэг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих хөтөлбөр”-ийг Австралийн ЭСЯ, Австралийн тэтгэлэгт хөтөлбөртэй хамтран гурван жил дараалан зохион байгуулж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон иргэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, зөвлөгөө, тусгай хөтөлбөрт хамрагджээ.

Мөн Юнител компани намрын урамшууллын картаа “Зөв гэр бүл” концепцийн хүрээнд гаргасан нь нийгэмдээ эерэг хандлага, зөв дадал зуршлыг уриалсан нийгмийн хариуцлагын өвөрмөц ажил болсон юм.

Үүнээс гадна М-Си-Эс Эстэйтс компани “Тархины саажилтын төв” байгуулах санаачлагыг дэмжин “Ээлтэй ертөнц” ТББ-д Вива Сити хороололд байрлах 123 м.кв худалдаа үйлчилгээний талбайг чихмэл тоглоомын үйлдвэрлэлийн зориулалтаар хоёр жилийн хугацаанд үнэ төлбөргүйгээр түрээслүүлэхдээ уг байрны засварт хамт олноороо оролцож дэмжлэг үзүүлжээ. 

Түүнчлэн Энержи Ресурс компани 2017 онд улсын төсөвт 87 тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээс 117 тэрбум төгрөгийн худалдан авалт хийжээ. Тус компани 2017 онд Өмнөговь аймгийн эдийн засагт 41 орчим тэрбум төгрөг оруулж, орон нутгийн эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмэр болсон байна.

Ийнхүү М-Си-Эс Групп нь улс эх орон, олон нийтийн өмнө хүлээх өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлан нийгмийн шинжтэй олон төсөл, хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлсээр байна.

Б.Сувд-Эрдэнэ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

шонх 2018-04-27 112.72.14.4

энержигийн БАЯЖУУЛСАН НҮҮРСИЙГ хагас кокс болгоод НИЙГМИЙН ХАРИУЦЛАГАА ухамсарлан оруулж ирсэн зууханд чинь түлвэл сая УЛААНБААТАР УТААНААС АНГИЖИРНА зуухыг одоо дотооддоо хийж чаддаг болсон ГЭХДЭЭ улс төрчдийн компани хулжин хулхи шүү та нар өөрсдөө хийгээрэи. 5-н толгоин төмөр зам нүүрсний менежментийг та нарт өгөхгүи баисаар БАЯННУУР ГАЦААНЫ гацаан даргын мэдэлд УЛСЫН ТАВАН ТОЛГОИГ ХҮҮК САИД ӨГЧИХЛӨӨ одоо сорчлон олборлосон 10 сая тн нүүрс саадгүигээр БАЯННУУР ГАЦААНЫ 26 ш баяжуулах үилдвэрт нийлүүлэгдэж баихаар болсон тул ТА НАРЫН ХИЙСЭН БҮТЭЭН БАИГУУЛАЛТЫГ БИЗНЕСИЙГ шатаах ЗОГСООХ ЗИ БА ЖЕНКОГИЙН ЕСӨН ХҮСЭЛ БИЕЛЭХ БОЛЖИЙНА. монголын заяа их юм болхоор ДАВААД ГАРАХЫГ ЕРӨӨЕ

Avatar

ТАТВАР 2018-04-27 27.123.214.2

БАС НЭГЭН ЗҮЙЛ: УЛСЫН 5 ТОЛГОЙН ОРДЫГ ХУЛГАЙЛААД ХАМАГ ӨРМИЙГ НЬ ЗАРЖ АШИГ ОЛООД БАГАХАН ТАТВАР ТӨЛЧӨӨД ГАЙХУУЛАХ БОЛ ТЭНЭГ ХЭРЭГ ШҮҮ.

Avatar

ТАТВАР 2018-04-27 27.123.214.2

1, ТАТВАР БОЛ НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА БИШ ШҮҮ…..НУУСАН ТАТВАРАА ИЛ БОЛГОСОН БОЛ… МУНДАГ ГЭХ БАЙЛАА… ДАХИЖ ЗУУХНЫ ТЕНДЕР ГЭХМЭТ ЮМААР МӨНГӨ ХУСДАГАА БОЛИВОЛ ДАЖГҮЙ Л БАЙНА

Avatar

Зочин 2018-04-27 66.181.160.78

Үнэхээр лут юмаа!!! Арай өөдтэй яваагаа хорт муу шүлсээр нулимж, атаархалын хорт утаагаар утдагаа больё, монголчууд минь ээ!!! Солонгос л гэхэд Самсунг, Хюндай, Дэвү г.м. том компаниудынхаа ачаар л хөл дээрээ босч өдий зэрэгт хүрсэн түүхтэй шүү дээ!!! Солонгосчууд том компаниудаа хөлөөс нь татаж унагаагүй!!!

Avatar

Зочин 2018-04-27 202.72.245.207

ТЭГЭЭД НИЙГМИЙН АЖИЛГААНД ХЭДЭН ТӨГРӨГ ЗАРЦУУЛЧИХВАА, ИЧЭЭД БИЧИХГҮЙ БАЙГАА БИЗ ДЭЭ, ХЭЛХЭД Ч ИЧМЭЭР ЖААХАН ТООТОЙ ДАМШИГ ШҮҮ ТИЙМ ЭЭ,

Avatar

Sh.Sarantuya 2018-04-27 192.119.168.203

M-Si-Es gruppiin zahirluudiin zublul bolon niit ajiltan alban haagch nart amjilt husie. Ta buhnii niigemd chiglesen ajil uils buhen tani olon hund, tsaashlaad olon ger buld chin cetgeliin uram hairlaj, erch huch ugch baigaad talarhaj
baina.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж