“Увс нуур” галын бөхийн баяр өнөөдрөөс эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2018.04.27-нд нийтлэгдсэн

“Увс нуур” галын бөхийн баяр өнөөдрөөс эхэлнэ

“Увс нуур” галын бөхийн баяр өнөөдрөөс эхэлнэ

“Увс нуур” бөхийн галын 20 жилийн ой энэ онд тохиож байна. Ойн хүрээнд олон бүтээлч ажил хийхээр төлөвсний нэг нь “Оргил өөд тэмүүлсэн он жилүүд” эрдэм шинжилгээний бага хурлыг өчигдөр тэмдэглэжээ. Энэхүү хуралд дархан аварга, доктор, профессор, Хөдөлмөрийн баатар Х.Баянмөнх, гавьяат дасгалжуулагч, шинжлэх ухааны доктор, профессор, Л.Ням, доктор, дэд профессор Ш.Эрдэнэцэцэг, бөх судлаач, докторант А.Буянтогтох, бөх судлаач С.Баяндорж нарын эрдэмтэн мэргэд, бөхийн зүтгэлтэнүүд оролцжээ.

“Увс нуур” бөхийн галын спортын баяр ‘Монгол бөхийн баяр’ нэртэйгээр өнөөдрөөс эхлэн гурав хоногийн турш Спортын төв ордны “А” зааланд болох гэж байна.

Монгол бөхийн баярын өдөр өнөөдөр жүдо бөхийн багийн аварга шалгаруулах тэмцээнээр эхэлнэ. Маргааш чөлөөт бөх, нөгөөдөр самбо бөхийн оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнээр өндөрлөх юм байна.

“Увс нуур” бөхийн гал 1998 онд байгуулагдсан түүхтэй аж. Анх дархан аварга Х.Баянмөнх, спортын хороонд ажиллаж байсан Лагиржав агсан хоёр бөхийн галыг байгуулж байсан байна. Тухайн үед нутгийн улсын цолтой 40 орчим бөхтэй байжээ. Одоо 60 гаруй улсын цолтой бөхчүүдээс гадна спортын олон төрөлд шилдэг тамирчид төрөн гарч байна.

Одоо “Увс нуур”  бөхийн галын тэргүүнээр Д.Дорлигжав, гүйцэтгэх захиралаар Д.Цэрэнсамбуу, УИХ-ын гишүүн, нутгийн зөвлөлийн дарга Б.Чойжилсүрэн гээд олон хүн багийн удирдлага, зохион байгуулалтад ажиллаж байгаа аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж