43000 мянган иргэн ажилтай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.21-нд нийтлэгдсэн

43000 мянган иргэн ажилтай болжээ

Монгол Улсын Засгийн газар энэ оныг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаад байгаа. Энэ хүрээнд Ерөнхий сайдаар ахлуулсан Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үндэсний хороо байгуулагдан ажиллаж буй. Тус хорооны даргын хэлснээр энэ оны наймдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 43 мянган иргэн ажилтай болжээ. Тэднээс 41800 нь байнгын ажлын байраар хангагдсан байна. Өөрөөр хэлбэл, үлдэж байгаа 2000 орчим нь улирлын чанартай ажлын байрт зуучлагдан очжээ.

Хүн бүр ажилтай байснаар тухайн өрхийн орлого өсч, тэр хэрээр ядуурлын төвшинг бууруулж чадна гэж Засгийн газар үзэж буй. Энэ зорилго ч эхнээсээ биелж буй бололтой. Гэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 107 мянган иргэн ажилгүй байна гэсэн дүн гарсан аж. Ажил олдохгүй байна гэсэн иргэдийн хувьд насны хязгаараар хөдөлмөр эрхэлж чаддаггүй тухайгаа мэдүүлжээ. Тиймээс Засгийн газраас дээрх насныхныг ажилд авсан компани, аж ахуйн нэгжид урамшуулал олгодог болох гээд уян хатан бодлого барьж ажиллаж байгаа юм.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж