
Хүн бүр ажилтай байснаар тухайн өрхийн орлого өсч, тэр хэрээр ядуурлын төвшинг бууруулж чадна гэж Засгийн газар үзэж буй. Энэ зорилго ч эхнээсээ биелж буй бололтой. Гэхдээ Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас хийсэн судалгаагаар улсын хэмжээнд 107 мянган иргэн ажилгүй байна гэсэн дүн гарсан аж. Ажил олдохгүй байна гэсэн иргэдийн хувьд насны хязгаараар хөдөлмөр эрхэлж чаддаггүй тухайгаа мэдүүлжээ. Тиймээс Засгийн газраас дээрх насныхныг ажилд авсан компани, аж ахуйн нэгжид урамшуулал олгодог болох гээд уян хатан бодлого барьж ажиллаж байгаа юм.
Г.Дарь