Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Шороон шуурга шуурна

Шороон шуурга шуурна

Цаг уур орчны шинжилгээний газраас өнөөдөр /2018.04.27/ ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхаарууллаа. Тодруулбал, энэ сарын 28-нд төвийн аймгуудын ихэнх нутгаар, 29-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 30-нд говийн аймгуудын ихэнх, төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, ирэх тавдугаар сарын нэгэнд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас орно.

Мөн ихэнх нутгуудаар салхи шороон шуурга шуурч 29,30-нд нутгийн өмнөд хэсгээр секундэд түр зуур 18-20 метр ширүүснэ. Цаашид ихэнх нутгаар сэрүүсч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндий, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

Харин их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 15-20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан байна. Тэгвэл ирэх сарын нэгэнд нутгийн баруун хагаст дулаарах төлөвтэй байгаа аж.

Мөн Хөвсгөл аймгийн нутаг дэвсгэрт уржигдар /2018.04.25/-ны өдөр нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан зургаан зорчигчтой авто машин усанд осолдож, дөрвөн иргэн амь насаа алдсан хэрэг гарсан юм. Иймд ард иргэдийг мөс цөмрөх аюулаас урьдчилан сэргийлж, цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явахгүй байхыг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс онцгойлон анхааруулж байна.

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж