“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг болно

“Төрийн өмчийн менежмент ба нийгмийн хариуцлага 2018” өдөрлөг ирэх тавдугаар сарын 4-ний өдөр Сүхбаатарын талбайд болно. Уг өдөрлөг бүх л төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компани, төрийн өмчит үйлдвэрийн газрууд оролцоно. Өдөрлөгөөр төрийн өмчит хуулийн этгээдүүд өнгөрсөн хугацаанд хийсэн ажил болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа олон нийтэд ил тод нээлтэй, танилцуулж, иргэдэд нэг цэгийн үйлчилгээг үзүүлж, төрийн өмчит компаниуд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид, иргэд мэдээлэл солилцох, хамтран ажиллах боломж гарц олох, түншлэл тогтооход чухал ач холбогдолтой.

Өдөрлөгийн хүрээнд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн ТУЗ-ийн хараат бус гишүүдэд зориулсан сургалт зохион байгуулна. Сургалтыг Компанийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, компанийн засаглал, хараат бус гишүүдийн анхаарах асуудал зэрэг сэдвээр хийнэ.   Мөн төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн захирал болон нягтлан бодогч нарт зориулсан сургалт зохион байгуулна. Сургалтад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдэд ажилладаг 45500 албан хаагчдын ажлын хариуцлага, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, сайжруулах талаар санал солилцож, нээлттэй ярилцах аж.

2017 онд төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 72 хувь нь ашигтай ажиллаж, өр зээлээ 300,0 тэрбум төгрөгөөр бууруулсан юм. 859 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ашиг 27 хувиар нэмэгдсэн. Мөн 2017 онд нийт 7 их наяд төгрөгийн орлого олжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад орлого 1,6 их наяд төгрөгөөр буюу 54,7 хувиар, цэвэр ашиг 2,6 дахин нэмэгдсэн нь эдийн засгийн үр ашиг санхүүгийн чадавх сайжирсан байна.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж