“Монголын кино үдэш” арга хэмжээ Берлин хотноо зохион байгуулагдав | News.MN

“Монголын кино үдэш” арга хэмжээ Берлин хотноо зохион байгуулагдав

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

“Монголын кино үдэш” арга хэмжээ Берлин хотноо зохион байгуулагдав

“Монголын кино үдэш” арга хэмжээ Берлин хотноо зохион байгуулагдав

“Монголын кино үдэш” арга хэмжээ 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр Берлин хотын “Бабилон” театрт зохион байгуулагдав. Монголын кино урлагийг хөгжүүлэх, олон улсад сурталчлан таниулах зорилготой зохион байгуулагдсан тус арга хэмжээнд кино урлаг судлаач, шүүмжлэгч, сонирхогчид өргөнөөр оролцож, найруулагч Д.Золбаярын найруулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны киног үзэж сонирхов.

Монголын ахуй амьдрал, зан заншил, өв уламжлалыг тод томруунаар харуулсан “Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино нь “Оскар”-ын 90 дэх удаагийн наадмын гадаад хэл дээрх киноны төрөлд өрсөлдөхөөр нэр дэвшиж байсан бүтээл юм. Тус киноны продюссер Д.Дэлгэрцоо, зургийн дарга Г.Цогтгэрэл нар “Монголын кино үдэш” арга хэмжээнд оролцсон ба киноны дараах хэлэлцүүлгийн үеэр кино шүүмжлэгч, сонирхогчидтой санал сэтгэгдлээ хуваалцаж, хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Эх сурвалж: ГХЯ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-26 66.181.190.224

Өнөөгийн дэлхий ертөнц ийм сэдэв сонирхохоо болисон байхаа…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж