Нөөцийн мах бэлтгэж эхэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.08.21-нд нийтлэгдсэн

Нөөцийн мах бэлтгэж эхэлжээ

Жил бүрийн хаварт нийслэлд махны үнэ
өсч, нэг кг үхрийн мах 7000 төгрөгт хүрч байсан удаатай. Тиймээс
Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас өнгөрсөн жилээс эхэлж,
махны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гарч, 12 мянган тоннд хүргэсэн. Үр дүн
нь гарч, энэ жилийн хавар махны үнэ бусад жилүүдтэй харьцуулахад
тогтвортой байсан гэж хэлж болно. Тиймээс мах нөөцлөх ажлыг компаниуд
эхлүүлжээ. Мах бэлтгэн нийлүүлэгч компаниуд ажлаа орон нутагт эхлүүлсэн
байна. Ирэх жилийн хаварт хэрэглэхээр Улаанбаатар хотод 12 мянган тонн,
Дархан, Эрдэнэт 1000 тонн, бусад аймагт тус бүр 100 тонн мах нөөцлөхөөр
урьдчилсан байдлаар тооцоо гаргаад буй ажээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж