Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нэгдсэн төвүүдээр олгож эхэллээ

Цахим газар өмчлөлийн шийдвэрийг нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр олгож эхэлжээ. Тухайлбал, Багануур, Налайх, Багахангай дүүргүүдэд цахим хэлбэрээр газар өмчилсөн бол газар өмчлөлийн шийдвэрээ нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав төвд байрлах Газрын албаны цонхноос авах боломжтой юм.

Мөн Баянзүрх дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Дүнжингарав, Сонгинохайрхан дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Драгон, Хан-Уул дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Мишээл, Сүхбаатар дүүрэгт цахимаар газар өмчилсөн иргэд Оргил төвд байрлах нийслэлийн Газрын албаны цонхноос газар өмчлөлийн шийдвэрээ авч болох аж. Өнгөрсөн онуудад нийслэлийн долоон дүүргийн хэмжээнд нийт 52 байршилд цахимаар хэлбэрээр газар өмчлүүлэх ажлыг зохион байгуулж, 69836 иргэнд 3491.8 га газрыг өмчлүүлсэн байна. 

Э.Ариун 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж