Д.Ууганбаяр дэлхийн аваргa боллоо | News.MN

Д.Ууганбаяр дэлхийн аваргa боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Д.Ууганбаяр дэлхийн аваргa боллоо

Д.Ууганбаяр дэлхийн аваргa боллоо

Өмнөд Африкт пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөхөөс өнөөдрийн байдлаар хоёр нь медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний М-1 ангиллын 105 кг-ын жинд Д.Ууганбаяр цээжнээс 260 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Мөн энэ ангиллын 120 кг-ын жинд Ц.Баярхүү 245 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Монголын хүчний гурван төрөлтийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бахдам амжилттайгаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эхлүүллээ. 

Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д 10 гаруй орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-26 112.72.14.42

Дэлхийн аваргад 10 аадхан улс оролцдог нь юу вэ ховор төрөл юмуу. Манайхан мундаг бн баяр хүргэе!

Avatar

Зочин 2018-04-26 123.254.117.2

Ahmadiin temtseen u? Nasnii angilal has bnaa?

Avatar

Зочин 2018-04-26 202.131.234.42

Гарчигаа зөв бичиж сур л даа. Д. Ууганбаяр дэлхийн аварга болоод, Ц. Баярхүү мөнгөн медаль авчихаад байгаа юм биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж