Өмнөд Африкт пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ энэ өдрүүдэд болж байна. Тэмцээнд Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбооны найман тамирчин өрсөлдөхөөс өнөөдрийн байдлаар хоёр нь медалийн тавцанд гарлаа. Тухайлбал, тэмцээний М-1 ангиллын 105 кг-ын жинд Д.Ууганбаяр цээжнээс 260 кг-ыг шахснаар алтан медаль хүртэж, Дэлхийн аварга хэмээх эрхэм алдрын эзэн боллоо. Мөн энэ ангиллын 120 кг-ын жинд Ц.Баярхүү 245 кг-ыг шахаж мөнгөн медаль хүртлээ. Ийнхүү Монголын хүчний гурван төрөлтийн баг тамирчид алт, мөнгөн медаль хүртсэн бахдам амжилттайгаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг эхлүүллээ.
Пауэрлифтингийн хэвтээ шахалтын ДАШТ-д 10 гаруй орны баг тамирчид оролцож байгаа бөгөөд тэмцээний талаарх мэдээллийг эргэн хүргэнэ.