Зөвлөлтийн цэрэг дайчдын фото үзэсгэлэнгийн нээлт болно

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Зөвлөлтийн цэрэг дайчдын фото үзэсгэлэнгийн нээлт болно

Зөвлөлтийн цэрэг дайчдын фото үзэсгэлэнгийн нээлт болно

Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК-д) маргааш Аугаа эх орны дайны ялалтын 73 жилийн ойд зориулсан үзэсгэлэнгийн нээлт болно. Энэхүү үзэсгэлэнд ‘Окна ТАСС’ агентлагийн дайны жилүүдэд гаргаж  байсан ухуулах  хуудасны  хосгүй цуврал бүхий зургууд дэлгэгдэнэ. Уг үзэсгэлэнд Кукрыниксы зураачдын эх бүтээлүүд тавигдах болсноороо онцлог болж байгаа аж. 

Үзэсгэлэнд тавигдах 30 гаруй үзмэрийг Улаанбаатар хотын Арт галерея-ийн эрхлэгч Чойжинхүүгийн Энхжаргал өөрийн эх цуглуулгаас гаргаж өгчээ. Тэрээр ухуулах хуудсыг Монгол, Украин, Их Британи зэрэг орны иргэдээс авч цуглуулсан байна. Энэхүү ухуулах хуудасны зорилго нь зөвлөлтийн дайчид хийгээд энгийн хүмүүсийн эх орныхоо төлөө гэх зориг зрхийг бадраахад оршиж байгааг харуулахад зорьжээ. 

Уг үзэсгэлэнгтэй зэрэгцэн “Ялалтын Баяр” сэдэвт моделийн үзэсгэлэн нээгдэхээр болсон байна. Үүнд Монгол Улсын цэрэг түүхийн бага оврын модель хийдэг сайн дуурынхны гараар бүтээсэн Аугаа Эх орны дайны үеийн танк, хуягт техникийн угсармал моделиуд тавигдах юм байна.

Үзэсгэлэнгийн нээлтийн үеэр Орос Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дэргэдэх сургуулийн Аугаа Эх орны дайны Ялалтын 73 жилийн ойд зориулсан том хэмжээний тоглолтыг сонирхуулах аж.

“Окна ТАСС’ агентлагийн дайны жилүүдэд гаргаж байсан Эх орныхоо төлөө тэмцэлд уриалж, Аугаа эх орны дайнд оролцсон зөвлөлтийн цэрэг дайчдын эр зоригийг бадрааж байсан ухуулах плакатын хосгүй цуврал бүхий үзэсгэлэнгийн нээлт ирэх тавдугаар сарын 9-ний өдрийг хүртэл Оросын шинжлэх ухаан, соёлын төвд (РЦНК) дэлгэгдэх юм байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж