
Харин наадмын үйл ажиллагааг нээж домогт U2 рок хамтлагийн тухай баримтат киног үзүүлэх гэнэ. Бүтэн долоо хоногийн турш үргэлжлэх гала тоглолт “Оскар”-ын наадмын дараа орох нэр хүндтэй үйл явдал ажээ. Торонтогийн кино наадамд дэлгэцийн урлагийн алдартнууд болох нэрт кино найруулагч Люк Бессон, Теренс Дэвиес, Фрэнсис Форд Коппола болон Майкл Винтерботтом нар хүрэлцэн ирэх гэнэ. Наадмын үеэр жүжигчин Рэчел Вейзийн тоглосон “Гүн цэнхэр далай” хэмээх өөр нэгэн киног үзүүлэх ажээ. Наадмын үеэр найруулагч Терренс Ховардын бүтээл Өмнөд Африкийн ерөнхийлөгч асан Нелсон Манделагийн эхнэр Виннигийн тухай баримтат киног үзэх боломжтой юм байна. Домогт “Загалмайлсан эцэг”, “Апокалипс” киноны найруулагч Фрэнсис Форд Копполагийн найруулж, Вэл Килмерийн тоглосон “Твикст” хэмээх нууцлаг аллагын тухай өгүүлэх триллер кино мөн энэ үеэр нээлтээ хийх гэнэ. Өнгөрсөн жил “Оскар”-ын кино наадмаас шилдэг киногоор шалгарсан “The King"s Speech” Торонтогийн кино наадмаас үзэгчдийн таашаалд хамгийн их нийцсэн кино болжээ.
Н.Энх