Х.Мандахбаяр: МСНЭ-д тагнасан асуудалтай холбоотой гомдол ирээгүй байна

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Х.Мандахбаяр: МСНЭ-д тагнасан асуудалтай холбоотой гомдол ирээгүй байна

Х.Мандахбаяр: МСНЭ-д тагнасан асуудалтай холбоотой гомдол ирээгүй байна

Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Х.Мандахбаяр сэтгүүлчдийг тагнаж чагнасан гэх асуудлаар өнөөдөр /2018.04.26/мэдээлэл хийлээ. Тэрбээр “Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотойгоор тагнаж чагнасан гэсэн мэдээлэл өчигдөр сошиал мэдээллийн орчинд гарсан. Бид анхааралтай ажиглаж байсан. Өнөөдөр өглөө нэр бүхий сайтууд болон зарим өдөр тутмын сонинуудад энэ талаар мэдээлэл гарсан. Үүнтэй холбогдуулан прокурорын байгууллагаас олон нийтэд мэдээлэл өглөө. Түүнчлэн Ц.Нямдорж сайд ч тайлбар өгсөн.

Энд сэтгүүлчдийн асуудал яригдаж байгаа учраас МСНЭ-ийн зүгээс албан ёсны тайлбар мэдээлэл хийхийг хүслээ.  Хэрэв сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ямар нэг дарамт шахалт үзүүлсэн, тагнаж чагнасан асуудал байх юм бол үүний эсрэг хатуу тэмцэнэ. Сэтгүүлчийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллана. Гэхдээ одоогоор МСНЭ-д гомдол ирээгүй байна. Мөн энэ асуудлыг маш сайн судалж, тодруулна. Прокурорын байгууллага, Хууль зүйн яам, ЦЕГ-аас албан ёсны лавлагаа мэдээлэл хүссэн бичиг явуулсан гэлээ.

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж