Мэргэжлийн талбайн теннисний экс номер нэг Н.Жокович энэ он гарсаар эргэн ирэлт хийх гэсэн оролдлогууд нь удаа дараа бүтэлгүйтсээр байна. Оны эхний Их Дуулга болох Австралийн нээлттэй тэмцээний дөрөвдүгээр шатанд Солонгос залуу Чунд хожигдоод байсан бол Мастерс зэрэглэлийн Индиан Уэлльст хоёр, Мадридын нээлттэй тэмцээнд хоёр, Монте-Карлод гуравдугаар шатанд хожигдож тэмцээнээ өндөрлүүлсэн. Тэгвэл энэ долоо хоногт эхэлсэн Барселонагийн тэмцээний хоёрдугаар шатанд мөн л хожигдож тэмцээнээ өндөрлүүллээ.
Тэрээр Барселонагийн тэмцээний хоёрдугаар шатанд АТР-н чансааны 100-аас хойш эрэмбэтэй Словак теннисчин М.Клижанд 6-2, 1-6, 6-3 харьцаатай хожигдож тэмцээнээ өндөрлүүлсан юм. Ингэснээр энэ онд Н.Жокович ямар нэгэн тэмцээний гуравдугаар шатыг давж чадаагүй хар цуврал нь үргэлжилж байна.
Б.БЯМБАБАЯР