
Манай бусад эмэгтэй шатарчдын хувьд тэмцээний эхний өдрүүдэд амжилттай тоглож байсан Их мастер Т.Батчимэг сүүлийн өрөгтөө хожигдсоноор 5,5 оноогоор 12-р байрт, Д.Янжиндулам 5 оноогоор 23-р байрт, Ө.Нямтуяа 4,5 оноогоор 37-р байрт тус тус шалгарсан байна.
“Универсиад” наадмын эмэгтэйчүүдийн шатрын тэмцээнд Хятадын тамирчин Тан Жонгуй түрүүлж, Б.Мөнгөнтуул удаалсан бол мөн БНХАУ-ын тамирчин Хуанг Киан хүрэл медалийн эзэн болжээ. Медаль хүртсэн эдгээр гурван тамирчин есөн өргийн дараах байдлаар адилхан 7 оноогоор тэнцсэн тул тамирчдын коэффицентийг нь харгалзаж, байр эзлүүлсэн байна.
Б.Ойнбилэг