Лимоноор дамжин бөөс орж ирж байгааг анхааруулав

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Лимоноор дамжин бөөс орж ирж байгааг анхааруулав

Лимоноор дамжин бөөс орж ирж байгааг анхааруулав

Монгол Улсад олон төрлийн харь зүйл орж ирээд байна. Харь зүйл гэдэг нь шинэ зүйлд амархан дасан зохицдог, нутгийн зүйлээс илүү тэсвэртэй, улмаар унаган зүйлийг шахан зайлуулдаг, экологи, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг шавж, ургамал, амьтан юм. Тэд улсын хилээр зориудаар эсвэл санамсаргүйгээр орж ирдэг. Ингэснээр олон сөрөг зүйл бий болно. Тухайлбал, тэдний нэвтэрсэн орчинд  өрсөлдөгч, болон тэднээр хооллодог шавж, шимэгч хорхой, амьтан байхгүй бол тэдний тоо толгой хурдацтай өсдөг. Мөн агаар, ой мод, уур амьсгал зэргэд сөргөөр нөлөөлж, доройтуулдаг гэнэ.

Одоогийн байдлаар Монголд “Хилээр нэвтрүүлэхийг хориглосон хорио цээртэй, хөнөөлт организмын жагсаалт”-д орсон найман төрлийн хөнөөлт харь зүйл орж ирсэн гэнэ. Ингэхдээ ихэвчлэн гурил, будаа, эрдэнэ шиш, элсэн чихэр, хүнсний ногоо зэрэг хүнсний бүтээгдэхүүнээр дамжин орж ирж, байгаль, экологи, хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа юм. Тодруулбал, цагаан будааны шөвгөр үзүүрт цох, эрдэнэ шошийн шөвгөр үзүүрт цох, алимын мөлгөр цох, гурилын жижиг жуулгавч, гурилын цог эрвээхий, усан үзмийн филоксер, Хятадын үрч цох.   

Түүнчлэн, сүүлийн үед иргэд гэртээ лимоны мод тарьдаг болсон. МУИС-ийн Биологийн тэнхимийн багш, доктор, шавж судлаач У.Айбекийн хэлснээр лимон болон лимоны модоор дамжин лимоны бөөс орж ирж байгаа гэнэ.

Хилээр харь зүйл орж ирж байгаа тул энэ оноос эхлэн харь зүйлийн бүртгэл хийж, мэдээллийн сантай болж, 2025 он гэхэд харь зүйл нэвтрэх, түүнийг тархахаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө 2015 онд боловсруулжээ. Гэвч одоог болтол ажил хэрэг болоогүй байна. Харь зүйл орж ирсээр, хүний эрүүл мэнд, экологид сөргөөр нөлөөлсөөр байна.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж