ОУВС, Дэлхийн банкны 2018 оны хаврын уулзалтад оролцлоо

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

ОУВС, Дэлхийн банкны 2018 оны хаврын уулзалтад оролцлоо

ОУВС, Дэлхийн банкны 2018 оны хаврын уулзалтад оролцлоо

Жил тутам зохион байгуулагддаг ОУВС, Дэлхийн банкны хаврын ээлжит чуулга уулзалт 4-р сарын 16 – 22 өдрүүдэд АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж өндөрлөлөө. Уг чуулга уулзалтаар гишүүн улсуудын Төв банкны тэргүүнүүд, Сангийн сайд нар, парламентын гишүүд, эдийн засгийн чиглэлийн эрдэмтэн шинжээч нар, бизнесийн болон хэвлэлийн төлөөлөгчид оролцож, дэлхийн эдийн засгийн хандлага, үүсээд буй сорилт бэрхшээлүүд, ядуурал нийгмийн асуудлууд, эдийн засгийн хөгжил, тусламж санхүүжилтийн үр ашигтай байдал зэрэг сэдвүүдийн хүрээнд хэлэлцүүлгүүд өрнүүлдэг билээ. Энэ удаагийн хаврын чуулга уулзалтад Монгол Улсаас Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар тэргүүтэй төлөөлөгчид оролцсон.

Энэ жилийн хаврын ээлжит чуулга уулзалт нь “Дэлхий нийтийн хүсэл тэмүүлэл болон сорилт бэрхшээлийг даван туулах нь” хэмээх ерөнхий сэдвийн дор болж дэлхийн эдийн засаг дахь төр хувийн хэвшлийн түншлэлийн ирээдүйн төлөв, олон улсын худалдааны асуудлууд, дэвшилтэт техник технологид оруулж буй хөрөнгө оруулалт, эдийн засгийн нөхөн сэргэх чадварыг бэхжүүлэх зэрэг дэд сэдвүүдийн хүрээнд хуралдлаа.

Хаврын уулзалтын үеэр Монгол Улсыг хариуцах ОУВС, Дэлхийн Банкны удирдлага болон мэргэжилтнүүдтэй өнгөрсөн хагас жилийн хугацааны хамтын ажиллагааг дүгнэн санал солилцож, Монгол Улсын эдийн засаг, банкны систем, төсөв санхүүгийн 2018 оны эхний улирлын байдлыг танилцуулж, цаашдын арга хэмжээний талаар зөвшилцөх уулзалтуудыг зохион байгуулсан.

Эх сурвалж: Монголбанк

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж