Хойд Солонгосын цөмийн туршилтын талбай нуржээ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Хойд Солонгосын цөмийн туршилтын талбай нуржээ

Хойд Солонгосын цөмийн туршилтын талбай нуржээ

Хойд Солонгосын цөмийн туршилт явуулдаг Мантапсан ууланд нуралт үүссэн тухай Хятадын геологич нар мэдээлжээ. Нуралт үүссэнээс цаашид цөмийн туршилт явуулахад аюултай болсон төдийгүй тухайн бүсэд цацраг идэвхт бодисын алдагдал үүссэн эсэхийг хянаж байх шаардлагатай болсон аж. Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн судлаач нарын мэдээлснээр өнгөрсөн есдүгээр сард Хойд Солонгос зургаа дахь удаагаа цөмийн туршилт явуулсан нь дөрвөн магнитудын хүчтэй газар хөдлөлтийн чичирхийлэл үүсгэжээ. Цөмийн туршилт нь их хэмжээний дулаан ялгаруулдаг бөгөөд сүүлчийн туршилтаас хойш уулын бүтэц тогтворгүй болсон аж. Зургаа дахь удаагийн туршилтаар 100 гаруй килотонн тэсрэх бөмбөг туршсан гэж үзэж байна (АНУ 1945 онд Хирошимад 15 орчим килотонн цөмийн бөмбөг хаясан байв).

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн долоо хоногт цөмийн хөтөлбөрөө зогсоож, дахин туршилт явуулахгүй гэж мэдэгдсэн юм. Ким Жон Ун маргааш Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мун Жэ Интэй, зургадугаар сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамптай уулзахаар төлөвлөжээ. Хойд Солонгосын цөмийн туршилтын талбай нь Хятадын хилээс 100 хүрэхгүй км зайтай оршдог учраас Бээжин ихээхэн анхаарал тавьдаг  байна.

Өнгөрсөн жил

Өмнөд Солонгосын Сөүлийн их сургуулийн цөмийн инженерийн профессор Кюн Ёл Су хэлэхдээ цөмийн туршилт явуулах нь Хятадын хилийн ойролцоох Пэктусан галт уулыг идэвхжүүлэх аюултай гэж мэдэгдэж байсан юм.

Эх сурвалж: Associated Press

Б.ТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж