Кран унагаасан  ажилчин мэргэжлийн үнэмлэхтэй байжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Кран унагаасан  ажилчин мэргэжлийн үнэмлэхтэй байжээ

Кран унагаасан  ажилчин мэргэжлийн үнэмлэхтэй байжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр Баянмонгол хорооллын 410 дугаар байрны хойно, “Алтай констракшн” компанийн “Саруул хороолол”-ын барилгын ажлыг гүйцэтгэж байх үед кран унаж нэг хүн бэртсэн хэрэг  энэ сарын 16-ны өдөр гарсан. Тухайн үед барилгын талбайд “Тольт дэнлүү” ХХК-ийн 36 метрийн өндөртэй кран унасан байна.  Кранаас унаж бэртсэн ажилчны хувьд БНАСАУ-ын иргэн 35 настай Ч гэх эрэгтэй байсан байна.

Тэрбээр хөлөндөө хөнгөн зэргийн гэмтэл авсан бөгөөд ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаад эмнэлгээс гарчээ. Иргэн Ч-ийн хувьд  өргөгч цамхаг жолоодох мэргэжлийн үнэмлэхтэй байсан бөгөөд түүнийг “Кран лифт” ХХК-ийн мэргэжлийн сургалтад хамрагдаж үнэмлэх авсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагаас тогтоогоод байгаа аж.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж