Оюутнууд тангараг өргөнө

Хуучирсан мэдээ: 2011.08.21-нд нийтлэгдсэн

Оюутнууд тангараг өргөнө

Манай улсын хэмжээнд 140 гаруй их, дээд сургуульд суралцаж буй нийт 162 мянган оюутан  шинэ хичээлийн жилийн эхний өдөр  буюу есдүгээр сарын 1-нд оюутны тангараг өргөх ажээ. Монголын оюутны холбооноос санаачлан батлуулсан “Оюутны тангараг” өргөх үйл ажиллагааг энэ жилээс эхлэн уламжлал  болгон зохион байгуулахаар болсон байна. Эл арга хэмжээг МОХ-ноос анх удаа Сүхбаатарын талбайд зохион байгуулах аж.

Монголын оюутны тангараг

Монгол улсын өнөө ирээдүйн эзэн болсон оюутан би, эрдэм мэдлэгт шамдан суралцаж, боловсролтой , авьяас чадвартай , ёс суртахуунтай , үнэнч шударга , хүнлэг энэрэнгүй , эх оронч бие хүн болон төлөвшиж , мэдлэг чадвараа эх орныхоо хөгжил дэвшилд харамгүй зориулахаа эрдэмтэн багш, гэр бүл, найз нөхөд , ард түмэндээ андгайлан тангараглая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж