“Яг түүн шиг 3” шоуны зургаа дахь оролцогчийг зарлалаа

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

“Яг түүн шиг 3” шоуны зургаа дахь оролцогчийг зарлалаа

“Яг түүн шиг 3” шоуны зургаа дахь оролцогчийг зарлалаа

                         

 “Боловсрол суваг’ телевиз ‘Эндемол Шайн’ /Endemol shine/ групп хамтран ‘Яг түүн шиг’ шоуг албан ёсны эрхтэйгээр 2016 оноос эхлэн хүргэж ирсэн билээ.  Шоуны найман оролцогчид арван дугаарын турш Монголын болоод дэлхийд алдартай уран бүтээлчдийн дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн, тэдний дүрд хувиран өрсөлддөг нь үзэгчдийн  анхаарлыг  хамгийн ихээр татдаг. Тэгвэл “Яг түүн шиг” шоуны гурав дахь дугаар эхлэхэд тун ч бага хугацаа үлдээд байна.

Энэ жилийн шоунд оролцох  найман  оролцогчдыг  дөрөвдүгээр сарын 21-ны өдрөөс  эхлэн ‘Боловсрол суваг’ телевизийн албан ёсны цахим хуудсаар нэг нэгээр нь зарлаж эхэлсэн. “Яг түүн шиг-3” шоунд оролцох эхний таван оролцогчоор загвар өмсөгч Ж.Энэрэл, дуучин, ая зохиогч Б.Нацагдорж буюу Наки, “Эмоци продакшн”-ийн жүжигчин О.Тэмүүжин, дуучин Г.Сүндэрмаа жүжигчин, дуучин М.Цэрэндолгор нарыг зарласан.

Тэгвэл өнөөдөр /2018.04.26/ зургаа дахь оролцогчоор Содура киноны гол  дүрээр үзэгчдэд танигдсан жүжигчин, дуучин Ч.Очгэрэлийг зарлалаа.  Түүний хувьд “Universe best songs 2011” наадмын шилдэг оролцогч,  “Мартагдашгүй намар-2” киноны Туулын дүрээр хүмүүс мэднэ. Тэрбээр “Үзэгчдийг байлдан дагуулсан шоуны шилдэг  найман оролцогчийн нэг болсондоо баяртай байна. Энэ нэр төрийг унагалгүй цаашид шоуны шинэ өнгө төрх байна гэдгээ амлаж  байна” гэв.

 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж