Тоглолтын өмнө: Вашингтон Капиталс-Питтсбург Пингвинс | News.MN

Тоглолтын өмнө: Вашингтон Капиталс-Питтсбург Пингвинс

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Тоглолтын өмнө: Вашингтон Капиталс-Питтсбург Пингвинс

Тоглолтын өмнө: Вашингтон Капиталс-Питтсбург Пингвинс

Магадгүй энэ удаагийн плэй-оффын хоёрдугаар шатны хамгийн үзүүштэй тоглолт бол энэ хоёр багийн тоглолт байх болов уу. Хоёр баг плэй-оффын хоёрдугаар шатанд 2009 оноос хойш дөрөв дэх удаагаа, тэр дундаа сүүлийн гурван жил дарааллан учраа таарч байна.  Тэд өмнө нь 2009, 2016, 2017 онуудад плэй-оффын хоёрдугаар шатанд учраа таарахад ялалт байгуулсан Питтсбург Пингвинс баг явсаар тэр жилдээ стэнлийн цомыг хүртэж байсан. Энэ улиралд хоёр баг хоорондоо дөрөв тоглоход хожлын харьцаа тэнцсэн. Одоо харин 2017-2018 оны улирлын хайнаа хагалах тоглолтоо плэй-оффын хоёрдугаар шатанд хийх гэж байна.

Питтсбург Пингвинс баг түүхэндээ стэнлийн цомыг таван удаа өргөхдөө дөрвөн удаа Вашингтон Капиталс багийн плэй-оффын хоёрдугаар шатанд мулталж аварга болох замаа засч байсан бол 1992 онд Вашингтон Капиталс багийг плэй-оффын нэгдүгээр шатанд хожиж аварга авах замаа засч байжээ. Питтсбург Пингвинс баг Вашингтон Капиталс багийг плэй-оффт буулгаж авснаар стэнлийн цомыг хүртэж байжээ. С.Кросби тэргүүтэй Питтсбург Пингвинсчүүд плэй-оффын нэгдүгээр шатанд Филадельфиа Флайерс багийг таамаглаж байсанчлан цуврал зургаан тоглолтонд 4-2 харьцаатай буулгаж авсан. Ялангуяа тус цувралд залуу тоглогч Ж.Гуэнцел болон багийн ахлагч С.Кросби нарын хослол тун сайн тоглосон бол багийн бусад тоглогчид ажлаа сайн гүйцэтгэсэн. Багийн ахлагч С.Кросби бол жинхэнэ багийн удирдагч, лидер гэдгээ батлан харуулахын зэрэгцээ плэй-оффт сэтгэлзүй өндөртэй тоглодог болохоо харуулсаар л байна.

Вашингтон Капиталс багийн хувьд плэй-оффын давдаггүй давааныхаа өмнө хүрч ирлээ. Гэхдээ багийн сэтгэлзүй тун өндөр байгаа болов уу. Учир нь плэй-оффын нэгдүгээр шатанд Колумбус Блю Жакетс багт талбайдаа хийсэн эхний хоёр тоглолтонд хожигдож байгаад гайхалтай эргэн ирэлт хийж дөрвөн тоглолт дарааллан хожиж плэй-оффын хоёрдугаар шатны эрхээ авсан. Энэ улиралд А.Овечкин үнэхээр ганган байгаа. Тэр лигтээ улирлын мэргэн бууч болсон бол плэй-оффт таван гоол оруулж, гурван дамжуулалт өгөөд байна. Мөн энэ удаагийн плэй-оффт Дани тоглогч Л.Эллер тун сайн тоглож байгаа. Хэдийгээр гуравдугаар лайнд тоглож байгаа ч тун хүчирхэг тоглолтыг үзүүлж багийнхаа нэг тоглолтонд чухал ялалтыг оруулсан бол мөн нэг тоглолтонд сүүлийн гоолыг оруулаад байна. Хамгийн гол нь Б.Троц хэмээх дасгалжуулагч ажлаа хэр сайн хийж, багаа хэрхэн зохион байгуулах нь энэ цувралд нэлээд чухал байх болов уу. Б.Троц өөрийн карьертаа плэй-оффын хоёрдугаар шатыг давж үзээгүй, сүүлийн хоёр улирал яг энэ шатанд Питтсбург Пингвинст хожигдсон. Б.Троц Вашингтон Капиталс багт, багийн дэмжигч нарт хожмоо дуурсагдах гэвэл энэ удаагийн цувралд заавал хожих ёстой.

Цуврал тоглолт: 7 тоглолтонд Вашингтон Капиталс хожно гэсэн таамаг давамгайлж байан.

Б.БЯМБАБАЯР

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Lord 2018-04-26 65.49.68.200

Ene 2 bagiin xen ni ch xojison yaaxav.2ulaa l lag shd.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж