Бостон цуврал 7-д ялалт байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Бостон цуврал 7-д ялалт байгууллаа

Бостон цуврал 7-д ялалт байгууллаа

NHL-н плэй-оффын нэгдүгээр шатны хамгийн үзүүштэй цуврал нь Бостон Брюинс болон Торонто Мейпл Лифс багуудын тоглолт байлаа. Хоёр баг долоон удаа цувралаар тоглож, Бостон Брюинс багийн ялалтаар өндөрлөж байна. Цувралын шийдвэрлэх долоо дахь тоглолт өнөө өглөө Бостон хотын “ТиДи Гарден” ордонд болж талбайн эзэд 7-4 харьцаатай өрсөлдөгч Торонто Мейпл Лифс багийг буулгаж авлаа.

Тоглолтыг зочин баг Торонто сайн эхлүүлж ахмад тоглогч П.Марло хоёр гоолоор эхлүүлсэн бол нэгдүгээр үе өндөрлөхөд талбайн эзэд нэг шайбын тэргүүлэлтэй өндөрлүүлсэн. Харин хоёрдугаар үед зочин багаас хоёр гоол орж 4-3 харьцаатай тэргүүлж эхэлсэн. Тоглолтын шийдвэрлэх гуравдугаар үе эхлэхэд зочин баг тэргүүлж байсан ч энэ үе тэр чигээрээ талбайн эздийн шоу боллоо. Тэнцээний гоолыг Т.Круг оруулсан бол рүүки залуу Ж.ДеБраск багийнхаа тэргүүллийн, тус тоглолтын хоёр дахь гоолоо оруулсан. Талбайн эздийн гоол үүгээр дуусаагүй бөгөөд Д.Пастрняк, Б.Марчанд нар тус бүр нэг гоол оруулж, багийнхаа ялалтыг баталгаажуулсан. Ийнхүү тоглолтын эцсийн шүглийн дуу үлээхэд талбайн эзэд Бостон Брюинс 7-4 харьцаатай хожил байгуулж плэй-оффын шатанд шалгарсан бол энэ цувралд Д.Пастрняк болон рүүки тоглогч Ж.ДеБраск нар гайхалтай байлаа. Ялалт байгуулсан Бостон Брюинс багийн дараагийн өрсөлдөгч нь Тампа Бэй Лайтнинг баг юм.

Б.БЯМБАБАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж