Хуучирсан мэдээ: 2011.08.21-нд нийтлэгдсэн

Lady Gaga сёрфинг хийжээ

Дуучин Lady Gaga сёрфинг хийж буй зургаа “twitter”-тээ тавьжээ. Тэр нь бүсгүйн дуучин болсноос хойш өндөр өсгийт, этгээд хувцас даашинзгүй бараг анхны зураг гэнэ. Усны хувцаснаас өөр хувцас гэхээр юм өмсөөгүй тэр зургийн дор дуучин Lady Gaga “Тиймээ. Энэ бол би” гэсэн тайлбар хийсэн гэнэ. Мексикийн Пуэрто Валлартад сёрфинг хийсэн дуучин аварга загаснуудын хоол болохоос айсан уу, энэ удаа махаар хийсэн этгээд даашинз биш, энгийн усны хувцас өмссөн байжээ.

Ирэх есдүгээр сарын 24-нд Лас Вегас хотноо болох the “iHeartRadio” хөгжмийн наадамд оролцохоор бэлдэж буй дуучин ийнхүү далайд амарч, сёрфинг хийж буй ажээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж