“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт сургалт болов

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт сургалт болов

“Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт сургалт болов

Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газраас 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр “Мөнгөн тэмдэгтийн чиг хандлага, асуудлууд” сэдэвт нэг өдрийн семинарыг зохион байгууллаа. Семинарт банкуудын бэлэн мөнгөний үйл ажиллагаа хариуцсан газар, хэлтсийн захирал, ахлах түвшний ажилтнууд болон Монголбанкны орон нутаг дахь хэлтэс, салбаруудын нярав, хянан шалгагч нар оролцов.

Энэхүү семинараар мөнгөн тэмдэгтийн олон улсын өнөөгийн хөгжлийн чиг хандлага, бэлэн ба бэлэн бус төлбөрийн хэрэгслийн одоо ба ирээдүй, манай улсын бэлэн мөнгөний динамик хөдөлгөөн, бүтэц, түүний эдийн засгийн утга агуулга, онцлог шинж чанар, зүй тогтол зэрэг асуудлыг хэлэлцлээ.

Мөн практик түвшинд хуурамч мөнгөн тэмдэгтийг ялгах үндсэн стандартын талаар ерөнхий ойлголтыг өгч, мөнгөн тэмдэгт ялгах шаблоныг үйл ажиллагаандаа хэрхэн ашиглах заавар зөвлөмжийг өгөх, сүүлийн үеийн хуурамч мөнгөн дэвсгэртүүдийн шинж чанаруудын талаар танилцууллаа. Мөн энэ үеэр хамгаалалтын элемент нь шинэчлэгдэж буй 5000-тын дэвсгэртийг танилцуулж, банкуудын АТМ машин цэнэглэлтийн алгоритмыг өөрчлөх боломж зэрэг асуудлуудыг өргөн хүрээнд хэлэлцүүлэг өрнүүлэв.

Эх сурвалж: МОНГОЛБАНК

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж