“Хүндэвтэр гэмтэл учруулсан хүн ялаас чөлөөлөгдөж байна”

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

“Хүндэвтэр гэмтэл учруулсан хүн ялаас чөлөөлөгдөж байна”

“Хүндэвтэр гэмтэл учруулсан хүн ялаас чөлөөлөгдөж байна”

Хүний эрх, эрх чөлөөг хангах хуулийн орчныг бүрдүүлэх зорилгоор өнгөрсөн оны долоодугаар сараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжсэн. Энэ хуулийг амьдралтай уялдаагүй хэмээн зарим хүн шүүмжилдэг. Хуулийн хэрэгжилт ямар байгаа талаар Монголын Хуульчдын холбооны Өмгөөлөгчдийн хорооны удирдах зөвлөлийн гишүүн, өмгөөлөгч Г.Наранбаатараас тодрууллаа.

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бодитоор хэрэгжиж чадаж байна уу?

-Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэлэлцүүлэг өнөөдөр /2018.4.26/ болж байна. Тус хууль өнгөрсөн оны долоодугаар сараас  хэрэгжиж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, хууль хэрэгжиж хэлээд нэг жил болох гэж байна. Энэ хугацаанд эерэг болон сөрөг зүйл ажиглагдаж байгаа. Тиймээс хуульчид, мэргэжлийн хүмүүс шүүх дээр энэ хуультай холбоотой прокурор, мөрдөн байцаах шатанд, өмгөөллийн шатанд ямар асуудал гарч байгаа талаар хэлэлцэж байна.

-Хуулийн эерэг тал нь юу байна вэ?

-Шинэ Эрүүгийн хуульд эерэг маш олон зохицуулалт орж ирсэн. Тухайлбал, хохирол, төлбөрөө төлсөн тохиолдолд заавал эрхийг нь хорьж, ял эдлүүлэлгүйгээр  нийгэмшүүлэх, нийтэд тустай ажил хийлгүүлэх  зэрэг хувилбартай болсон. Хоёрт, хэрэгт холбогдон шалгагдаж байгаа болон хохирсон хүнийг чирэгдүүлэлгүйгээр маш богино хугацаанд буюу найм хүртэлх жил хорих хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болдог болсон. Ингэснээр хохирогч, холбогдогч нар хоорондоо тохирсноор асар богино хугацаанд хэргийг шийдвэрлүүлж болдог болсон. Өөрөөр хэлбэл, хэргийн мөрдөн шалгах ажиллагаа 14 хүртэлх хоног явагдаж, прокурор дээр ирээд 24 цаг болсны дараа, шүүхэд шилжиж тэндээсээ 72 цагийн дараа шийдэгддэг болж байгаа. Хэрэгт холбогдогчдын эрх ашгийг хамгаалсан, хүн рүү чиглэсэн хууль хэрэгжиж эхлээд байна.

-Харин сөрөг тал нь юу байна вэ?

-Ямар ч хууль нийгмийн харилцааг зохицуулдаг. Амьдралаас урган гарч буй асуудлаас үүдэлтэй зүйл дээр хэрэгжихгүй байгаа, боломжгүй зүйл байна.

-Жишээ  нь ямар зүйл дээр хэрэгжихгүй байна вэ?

-Би дээр хөнгөн ял ногдуулах, ялаас чөлөөлөх боломж, хувилбар бий гэж хэлсэн. Гэтэл хөнгөн хэрэг үйлдээд хоорондоо эвлэрсэн, хохирол шийтгэл барагдуулахаа илэрхийлсэн хүн заавал шүүхээр орж  байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий зүйл ангийн 6.7-д хорихоос өөр төрлийн ялаас чөлөөлж болохгүй заалттайгаас хүндэвтэр гэмтэл учруулсан хүн ялаас чөлөөлөгдөж байна. Гэтэл торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг нь хязгаарлах шийтгэл авсан тохиолдолд заавал шүүхээр орж байгаа. Торгох шийтгэл нь доод тал нь 450 мянган төгрөг. Хөнгөн хэрэг хийсэн хүн доод тал нь ийм хэмжээний мөнгөөр торгуулна гэсэн үг. Гэтэл хүндэвтэр хохирол учруулсан хүн шүүх дээр ялаас чөлөөлөгдөж байна. Ийм зүйлийг засахаар бид хэлэлцүүлэг зохион байгуулж байгаа юм.

Р.Ренчиндулам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж