Цагдаагийн ажилтан сэтгүүлч, иргэдийг нууцаар тагнажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Цагдаагийн ажилтан сэтгүүлч, иргэдийг нууцаар тагнажээ

Цагдаагийн ажилтан сэтгүүлч, иргэдийг нууцаар тагнажээ

Нийслэлийн прокурорын газраас  өнөөдөр /2018.04.26/ мэдээлэл хийлээ. Цагдаагийн байгууллагын нэр бүхий албан тушаалтан гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомжийг зөрчиж, нэр бүхий сэтгүүлч болон хувь хүний нууцад халдсан гэх асуудлыг Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн шалгах хэлтсээс шалгаж, холбогдох албан тушаалтнуудад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналаа прокурорын газарт ирүүлжээ. Прокурорын газраас энэ хэргийг хянаж байна. Хэргийг хянаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэлээ.

Харин олон нийтийн сүлжээ болон зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өөрийнх нь талаар мэдээ, мэдээлэл бэлтгэсэн сурвалжлагчдыг нууцаар тагнасан, чагнуулсан гэх мэдээлэл гараад байгаа юм. 

Э.АРИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж