Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа

Гал унтраах тактикийн сургууль зохион байгууллаа

Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын даргын “Ард иргэдээ аюулгүй орчинд амьдарцгаая, гамшгийн аюулаас урьдчилан сэргийлье” сарын аяны хүрээнд Онцгой байдлын хэлтсээс “Таван Богд Трейд” ХХК-д гал түймэр унтраах тактикийн дадлага сургуулийг тус байгууллагын автомашины гараж хэсэгт тактикийн сургууль зохион байгууллаа.

Цахилгаан хангамжийн хэт ачаалал, гэмтлийн улмаас гал түймэр гарч галын шатлага маш эрчимтэй тархан дэлгэрэх аюултай болсон нөхцөл байдал хүндэрсэн үед ажилтан албан хаагч бэртэж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх мөн өндрөөс нэрвэгдэгчийг аврах зэрэг цагийн байдлаар гал түймэр унтраах тактикийн сургуулийг зохион байгууллаа.

Тактикийн дадлага сургуулийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга дэд хурандаа Н.Нямхорлоо, дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Д.Даваасүрэн нар урилгаар оролцлоо.

Тус дадлага сургуульд “Таван Богд Трейд” ХХК-ын штаб, мэргэжлийн ангийн бүрэлдэхүүн ажилтан албан хаагч 270, дүүргийн Онцгой байдлын хэлтсээс 92 албан хаагч 7 автомашин, Улаан Загалмайн хорооноос 4 ажилтан, нийслэлийн Аврах анги 8 албан хаагч 1 автомашин, нийслэлийн Иргэдийг гамшгаас хамгаалах сургалт арга зүйн төвөөс 2 албан хаагч 1 автомашин нийт 376 албан хаагч 9 автомашинтайгаар дадлага сургуулийн үйл ажиллагааг амжилттай зохион байгуулан явууллаа.

Эх сурвалж: ХУД

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж