Бүсгүй таньд шивнэх нууц

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Бүсгүй таньд шивнэх нууц

Бүсгүй таньд шивнэх нууц

ҮТРЭЭНИЙ БИЧИЛ БИЕТ ГЭЖ ЮУ ВЭ?

Бичил биетүүд нь бидний бүхий л салстын гадаргууг бүрхэж байдаг бичил орчин бөгөөд тодорхой өвчлөлүүдээс хамгаалах болон өөр маш олон төрлийн үүрэг гүйцэтгэдэг.

Дөдэрлэйний бактер хэмээн олонд танигдсан бичил биет нь үтрээний эрүүл мэнд болон тав тухтай байдлыг хадгалахад орлуулашгүй үүрэгтэй. Эрүүл эмэгтэйн үтрээнд маш олон тооны бичил биетэн буюу тогтвортой микрофлора агуулагдах бөгөөд тэдгээр бичил биетүүд үтрээний орчинг хамгаалах үүрэгтэй.

Хэвийн үед үтрээний 1 грамм шүүрэлд 100000 орчим бактер байдаг ба эдгээрийн ихэнх нь ашигтай нян буюу лактобактери байдаг. Үтрээ бол хоол боловсруулах эрхтний дараа орох хүний биеийн хамгийн их ашигтай бичил биетэн агуулдаг эрхтэн бөгөөд тэдгээр биетүүд үтрээнд байрших нь үтрээнд өөрт нь ач холбогдолтой юм.

“Эрvvл эмэгтэй бvрийн үтрээнд олон тооны бичил биет амьдарч байдаг бөгөөд тэдгээр нь микрофлор буюу амьдралын бичил орчныг үүсгэдэг. Эдгээр бичил биетүүд хоорондын тэнцвэр алдагдаагүй үед ямар ч аюулгүй.”

Үтрээний ашигтай бичил биетэн буюу нян дараах үүрэг гүйцэтгэнэ:

• Их хэмжээгээр оршдгоороо үтрээнд нэвтэрсэн хор хөнөөлтэй нянгуудыг тооны хувьд давамгайлж устгадаг.

• Үтрээний орчны хүчил, шүлтийн тэнцвэрт байдлыг хадгална. (үтрээний орчин хүчиллэг орчныг бүрдүүлнэ)

• Үтрээнд нэвтэрсэн бусад нянгуудыг устгах эсвэл тоог нь багасгах үйлчилгээтэй бодисыг ялгаруулна.

• Биологийн гаралтай антибиотик болох бактериоцин ялгаруулж үтрээнд нэвтэрсэн халдварын нянг устгах буюу тоог нь цөөрүүлдэг.

• Үтрээнд нэвтэрсэн халдварын нянг үтрээний салстад бэхлэгдэн, эдийг гэмтээхээс хамгаалдаг бодис ялгаруулан хориг тавьдаг.

ҮТРЭЭНИЙ БИЧИЛ ОРЧИН АЛДАГДАХАД ЮУ НӨЛӨӨЛДӨГ ВЭ?

Бичил орчны алдагдал нь дараах шалтгаануудын улмаас үүсэж болно:

• Антибиотикийн зохисгүй эмчилгээ

• Тампоны хэрэглээ

• Сарын тэмдэг их хэмжээгээр ирэх

• Үтрээ болон бэлэг эрхтэн орчмыг хэт их угаах

• Мөөгөнцрийн эсрэг бэлдмэлүүдийг давтан хэрэглэх

• Архаг өвчлөл, эмгэгүүд, чихрийн шижин зэрэг бодисын солилцооны эмгэгүүд үтрээ хуурайшихад нөлөөлнө

• Стресст өртөх

• Дархлаа дарангуйлагдах

• Дааврын өөрчлөлт

Үүссэн шалтгаанаас үл хамааран үтрээний бичил орчныг сэргээх нь үтрээний эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай. Үтрээний ашигтай бичил биетүүдийн тэнцвэр алдагдвал үрэвсэл болон халдвар тархах таатай нөхцөл бүрэлдэж эхэлдэг. Үтрээний ашигтай нянгийн нэг болох лактобацилл нь үтрээний хүчил шүлтийн орчныг (pH орчин) хэвийн хэмжээнд (pH3,8- 4.2) хадгалахад оролцож, бусад нянгуудын өсөлтийг хязгаарладаг. Хэрвээ үтрээний pH нэмэгдвэл (илүү шүлтлэг болох), лактобацилл нянгийн тоо, хэмжээ, чанар буурч, бусад нянгийн тоо нэмэгдэнэ. Үүнээс шалтгаалж үтрээний үрэвсэл, халдвар газар авч, загатнах, цочрох, ялгарал өөрчлөгдөх зэрэг зовиур илэрнэ.

Үтрээний хэвийн бичил орчин өөрчлөгдөхөд илрэх шинж тэмдэг:

• Үтрээнээс эвгүй үнэр гарах

• Загатгах, хорсох

• Үтрээ хуурайших

• Үтрээний шүүрэл ихсэх

ҮТРЭЭНИЙ БИЧИЛ ОРЧНЫ ТЭНЦВЭРТ БАЙДЛЫГ ХЭРХЭН СЭРГЭЭХ ВЭ?

Монгол Эм Импэкс Концерн ФРАНЦ улсад үйлдвэрлэсэн ГИНОФИЛУС /Gynophilus/ эмэгтэйчүүдийн үтрээний бичил орчныг тэнцвэржүүлэгч бэлдмэлийг Монголд нэвтрүүллээ. Энэхүү бүтээгдэхүүн нь Европын улсуудад танигдаж үр дүн нь баталгаажсан бэлдмэл бөгөөд эмэгтэйчүүдийн элдэв өвчнөөс урьдчилан сэргийлж үтрээний бичиг орчныг тэнцвэржүүлэх үйлдэлтэй бүтээгдэхүүн юм. ГИНОФИЛУС /Gynophilus/-н үндсэн үйлчлэгч бодис болох Лср Регенеранс нь маш өвөрмөц найрлагатай бөгөөд эдгээр нь Лактобациллус рамносус буюу Дөдэрлэйний бактер гэдэг нэрээр олонд танигдсан үтрээний хэвийн бичил биетэн болон пребиотикууд (тэжээлийн бодисууд) юм.

• Lcr Regenerans® сүүн хүчлийг нийлэгжүүлж үтрээний хэвийн рН орчинг сэргээнэ.

• Lcr Regenerans® салст бүрхэвчийг бүрхэн хамгаалах амьд давхарга үүсгэнэ.

• Lcr Regenerans® үтрээний эрүүл бичил орчин бүрэлдэхэд тааламжит нөхцлийг бүрдүүлнэ.

ГИНОФИЛУС КАПСУЛЫГ ХЭРХЭН ХЭРЭГЛЭХ ВЭ?

• Бүтээгдэхүүнийг хэрэглэхийн өмнө болон хэрэглэсний дараа гараа сайтар угаана.

• Капсулыг 1-2 секундын турш усанд дүрэн сайтар норгосны дараа үтрээнд гүн хийж хэрэглэнэ.

• Үтрээнд хийсний дараа капсул хайлан үйлчлэгч бодис ялгарна. Гинофилус нь үнэргүй бөгөөд толбо үүсгэхгүй.

• Гинофилус капсулыг орой унтахын өмнө хэрэглэхийг зөвлөж байна.

Тун:

• Үтрээний бичил орчинг сэргээхийн тулд өдөрт 1 (орой 1) эсвэл 2 капсулыг (өглөө, оройд 1) 7 хоногийн турш хэрэглэнэ.

• Үтрээний халдварын дахилтаас сэргийлэн өдөрт 1 капсулаар 3 долоо хоногийн турш хэрэглэнэ.

Гинофилусыг мөн дараах тохиолдолуудад хэрэглэнэ:

• Хэсгийн антибиотик болон мөөгөнцрийн эсрэг эмчилгээний үед хавсран хэрэглэнэ.

• Ууж хэрэглэх эмчилгээтэй хавсран хэрэглэнэ.

Эмчилгээний үед:

• Зарим тохиолдолд үтрээн нь хэвийн бөгөөд өдөр тутмын ариун цэврийн хэрэглэл хэрэглэхийг зөвлөж байна.

• Хэрэв капсулыг сайтар норгоогүй бол хайлаагүй үлдсэн капсулын хэлтэрхийнүүд гарах боломжтой.

• Бэлгийн харьцаанд орж болно. Гэсэн хэдий ч капсулыг хийснээс хойш 8 цагийн дотор бэлгэвч болон үтрээний латекс хаалт хэрэглэх нь зохимжгүй. Эр бэлгийн эс устгах бүтээгдэхүүнүүд нь үтрээний бичил орчинд сөргөөр нөлөөлөх тул хэрэглэх нь мөн зохисгүй.

Үтрээний бичил орчноо хэвийн байлгахад туслах зөвлөгөө:

• Зөвхөн рН саармаг, үнэртүүлэгч бодис агуулаагүй интим угаалгын бодис хэрэглэж занших.

• Биеийн алчуураа зөвхөн өөрөө хэрэглэж тогтмол угааж занших.

• Арьсанд тааламжтай, агаар сайн нэвтрүүлдэг дотуур хувцас өмсөх.

• Үтрээний дотуур угаалгыг цээрлэх

ГИНОФИЛИУС БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АЛБАН ЁСНЫ ДИСТРИБЬЮТОР МОНГОЛ ЭМ ИМПЭКС КОНЦЕРН

Эрүүл мэндийн лавлах 1800-1923

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж