“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзав

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзав

“Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэнг хүлээн авч уулзав

Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг Япон улсын Тохоку их сургууль болон “Pacific consultants” зөвлөх байгууллагын мэргэжилтэн Хироюки Такамацу тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр ирэх 7-р сард Улаанбаатар хотноо зохион байгуулагдах Азийн сайд нарын II бага хуралд хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцсон юм.

Энэ үеэр “Pacific consultants” зөвлөх байгууллага нь өөрийн орны туршлага дээр үндэслэн боловсруулсан гамшгийн эрсдэлийн бууруулах хөрөнгө оруулалтын аргачлалын талаар танилцуулсан юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж