Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо | News.MN

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо

Сүхбаатар дүүргийн малтай айл өрхүүд газраа сонгож нүүхэд бэлэн боллоо

Нийслэлийн хэмжээнд хориглосон бүсэд байгаа малтай айл өрхүүдийг тавдугаар сарын 1-ний дотор зөвшөөрөгдсөн бүс рүү нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэж байгаа.

Уг ажлыг зохион байгуулах нийслэл, дүүргийн ажлын хэсэг малтай иргэдтэй удаа дараагийн уулзалт, таниулга хийсний үр дүнд нийслэлээс зөвшөөрсөн Сонгинохайрхан дүүргийн Ногоон толгой хэмээх газрыг сонгосон иргэдэд газрыг нь олгосон. Ингэхдээ нүүх өргөдлөө өгсөн малтай 50 айл өрхөд олгох газрыг сугалаагаар тодруулан, нийслэлээс олгосон нүүлгэлтийн зардлыг нь хүлээлгэн өгөв.

Энэ үеэр Сүхбаатар дүүргийн Засаг даргын орлогч Ц.Шижир “… нийслэлийн хэмжээнд зохион байгуулж байгаа энэхүү ажлыг дэмжин хүндэтгэлтэй хандаж, зөвшөөрсөн бүс рүү нүүж байгаа иргэддээ талархаж байна” гээд мал аж ахуй эрхлэхийг зөвшөөрсөн бүсүүдэд худаг ус гаргах, гэрэл, цахилгаан тавих гэх мэт бүтээн байгуулалтын ажлууд хийгдэж байгааг онцлон танилцууллаа гэж Сүхбаатар дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-04-26 202.180.220.186

Ар Гүнтийн зусланд зундаа буугаад мал нь хог идээд тэр хавиар бохирдуулаад байдаг, үүнд арга хэмжээ авч өгөөч

Avatar

Зочин 2018-04-26 66.181.160.29

Овоо шдээ! Ганц ч гэсэн эерэг мэдээ дуулах сайхан байна!!!

Avatar

Зочин 2018-04-26 103.26.194.99

Сэлбийн хөндийд араасаа давж орж ирж зусдаг малчдыг энэ жил яах вэ Ц.Шижир ээ

Avatar

Жаргалан 2018-04-26 202.21.102.226

Баянголын аманд зөндөө айл байна. 2017 оны 1 дүгээр сард Нийслэлийн ЗДТГ-т өргөдөл гаргаж байсан гэтэл зун нь шүлхий өвчин гарч хөл хорио болсон. Одоо болтол нүүгээгүй л байна. Үхэр, ямаатай айл манай тэр хавьд их олон байх юм нүүлгэх болоогүй юу? /СХД-ийн 22 хороо, Баянголын ам/

Avatar

Зочин 2018-04-26 103.229.122.83

chd zuunsalaanii uher gahaitai ailiig nuulgiye.zyslangiin bus bituu gahai uhriin b**s

Avatar

Irgen 2018-04-26 103.229.120.13

Сонгинохайрхан дүүргийн Баянголын аманд байгаа зуслангийн байранд байгаа малтай айлуудыг бас нүүлгэх болов уу? 1 дүгээр сургуулийн зуслангийн газарт нэг малтай айл байгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж