Аваргуудын лигийн хагас шигшээд таарсан Европын хоёр хүчирхэг багуудын тоглолт өнгөрсөн шөнө Германы Мюнхен хотын “Алианз Арена” цэнгэлдэх хүрээлэнд боллоо. Тус тоглолтонд зочин баг Реал Мадрид клуб талбайн эзэн Бавари Мюнхен клубыг 2-1 харьцаатай хожсон бөгөөд хожлын гоолыг Реал Мадрид клубын хагас хамгаалагч М.Асенсио тоглолтын 57 дахь минутанд оруулсан.
- Бавари Мюнхен 1-2 Реал Мадрид (гоол: Ж.Киммих 28’, Марсело 44’, М.Асенсио 57’)
-Бавари Мюнхен: С.Ульраих , Рафинья, М.Хуммлельс, Ж.Боатенг (Н.Зюле 34’), Ж.Киммих, Х.Мартинез (К.Толиссо 75‘), Ф.Рибери, Х.Родригез, Т.Мюллер, А.Роббен (Т.Алкантара 8’)
-Реал Мадрид: К.Навас, Марсело, С.Рамос, Р.Варане, Д.Кахвахаль (К.Бензема 67’), К.Каземиро (М.Ковачич 83’), Иско (М.Асенсио 46‘), Т.Кросс, Л.Модрич, Л.Варкуэз, К.Роналдо
-Улаан хуудас: Ф.Рибери 52’, Т.Алкантара 89’, К.Каземиро 78’
Эн тэнцүү хүчирхэг хоёр багийн тоглолтыг ганцхан алдаа шийдвэрлэх магадлалтай байдаг. Бавари Мюнхен клубын жигүүрийн хамгаалагч Рафиньягийн дамжуулалтын буруу шийдвэр багаа хожигдоход нөлөөлсөн. Тэрээр талбайн төв рүү бөмбөг дамжуулсан нь Реал Мадрид клубын Л.Варкуэз дээр бөмбөг ирэх боломжийг үүсгэж тэр бөмбөг нь явсаар М.Асенсиогийн гоол болон хувирсан. Гэхдээ асуудал бүрэн шийдвэрлэгдээгүй байгаа. Учир нь хоёр баг долоо хоногийн дараа “Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд хариу тоглолтоо хийх бөгөөд тоглолтын эцсийн шүглийн дараа л шигшээд шалгарах багийн нэр тодорно.
Б.БЯМБАБАЯР