Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээ | News.MN

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээ

Нууранд осолдсон иргэдийн цогцсыг 15 метрийн гүнээс гаргажээ

2018 оны 04 дүгээр сарын 25-ны 17:50 цагт Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгоны “Хүслийн хад” гэдэг газар /аймгийн төвөөс 140 км, Хатгал тосгоноос зүүн хойд зүгт 40 км/ Ханх сумаас Мөрөн сумын чиглэлд Хөвсгөл нуурын мөсөн дээгүүр зорчиж явсан зургаан зорчигчтой автомашин нуурын усанд осолдсон тухай дуудлага аймгийн Онцгой байдлын газарт ирсэн байна.

Дуудлагын дагуу очиход тус автомашинд зорчиж явсан Ханх сумын харьяат иргэн Г /30 настай, эрэгтэй/, О /15 настай, эрэгтэй/ нар эсэн мэнд, дөрвөн иргэн нь осолдсон байдалтай байсан.

Мэдээллийн дагуу ОБЕГ-ын Аврах тусгай ангийн Эрэн хайх салбар, Хөвсгөл, Орхон аймгийн Онцгой байдлын газрын 27 алба хаагч, Цагдаагийн газрын 3, орон нутгийн иргэд нийт 34 хүн 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж, өнөө өглөөний 07:50 минутад осолдсон иргэдийн цогцсыг гарган, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.

Алба хаагчид осолдсон иргэдийн цогцсыг голын эргээсээ 1300 метрийн зайд, нуурын 15 метрийн гүнээс гаргалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-26 202.21.105.26

Муухай ч гэсэн үнэн нь юу вэ гэхээр иймэрхүү тэнэг, мал шигээ болчихсон хүмүүс эртхэн үхэж байсан нь дээр. Үгүй бол бусаддаа хэзээ нэгэн цагт гай болно. 4 сарын сүүлээр мөсөн дээгүүр машинтай явна гэж эрүүл хүний ухаанд яавч орохгүй. Хотод зам хөндлөн гарч яваа малууд ч гэсэн, зам дээр мөөг хайж бусаддаа лай болж байгаа сэг унасан хэдэн гайнууд бас эртхэн далд орж алга болвол таарна.

Avatar

Зочин 2018-04-26 112.72.11.119

Avrah ajillagaand uuriin bieer oroltson pickup jeeptei humuus nuuriin urh ruu orson bsn bas niit 26 zorchigchtoi 2 purgon mashin hamt dagaldaj yavsan tedgeer humuusiig avrah ajillagaa mun yavgdsan ontsgoi baidliin alban haagchid uneheer turgen shuurhai ajillsan mundag zaluuchuud bnlee

Avatar

Dandar 2018-04-26 202.131.225.150

Yamar ** yum be. 4 sariin suuleer mashintai dalai deeguur davhij bdag malnuud yum daa. Uldej bga humuusee bod l doo. Uheh n uhdeg l yum bgaz uldej bga humuus ee bodoj bai.

Avatar

Зочин 2018-04-26 122.201.25.46

Гай газар дор биш, газар дээр байгаа шүү,,,Хэнэггүй байдлаа тат.

Avatar

Зочин 2018-04-26 103.26.194.99

Тэгчих байх оо, ингэчих байх оо, болно биз, бүтэх байлгүй энэ тэр гэсэн хэнэггүй зан биднийг сайнаасаа муу руу их чирж байна шүү. Одоо элдэв билэг дэмбэрэл гэж байхаар аливаад яс, яг таг ханддаг болж хойч үеээ ч тэгж хүмүүжүүлэх хэрэгтэй байна даа

Avatar

huvsguliinhun teneg baih 2018-04-26 202.170.72.3

4 sariin suuleer musun deeguur yavj baidag eruul hun baih uu???

Avatar

ЗОЧИН 2018-04-26 66.181.181.26

Зхан сая монголчууд минь цаг бусаар буцсаар дуусах нь ээ

Avatar

Зочин 2018-04-26 45.117.32.6

Nuur yum uu gol yum uu?

Avatar

Баяраа 2018-04-26 202.70.42.190

Миний аврагч нар мундаг шүү ажилд нь амжилт амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэе

Avatar

Зочин 2018-04-26

Аврагч нар ямар мундаг юм бэ та нарт амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж