Приморийн зоопаркийн илбэнх 7 зулзага төрүүлжээ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Приморийн зоопаркийн илбэнх 7 зулзага төрүүлжээ

Приморийн зоопаркийн илбэнх 7 зулзага төрүүлжээ

Приморийн хязгаарын “Чудесный” амьтны хүрээлэнгийн Ника нэртэй илбэнх долоон зулзага төрүүлсэн нь ховор тохиолдол хэмээн хүрээлэнгийн төлөөлөгч РИА Новости агентлаг мэдээллээ. “Ийм олон тооны зулзага төрүүлэх нь илбэнхийн хувьд маш ховор. Ихэнхдээ гурваас таван зулзага төрүүлдэг. Залуу ээж Ника ямар ч хүндрэлгүй төрөөд одоо өөрөө зулзагануудаа хооллож байгаа” хэмээн зоопаркийн төлөөлөгч хэлсэн байна.

Зулзаганууд ч сайн байгаа ажээ. Зарим нь аль хэдийнэ нүдээ нээжээ. Ойролцоогоор сар орчмын дараа зулзаганууд энд тэнд гүйлдэж эхлэх бөгөөд тэр үед тэдэнд зориулан тусгай талбай бэлдэх юм.

НИКА ӨНГӨРСӨН ЖИЛ ДӨРВӨН ЗУЛЗАГА ТӨРҮҮЛЖЭЭ

“Чудесный” паркад сүүлийн үед бэби-бум болж байгаа ажээ. Никагийн долоон зулзагагаас гадна саяхан нэг харх гурван зулзага төрүүлсэн бол удахгүй бас нэр харх төрөх дөхөж байна гэж зоопаркийн төлөөлөгч ярьжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж