Европын байгалийн хийн зах зээлд “Газпром” ноёрхоно

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Европын байгалийн хийн зах зээлд “Газпром” ноёрхоно

Европын байгалийн хийн зах зээлд “Газпром” ноёрхоно

Европын байгалийн хийн зах зээлд эзэлж байгаа одоогийн импортын хэмжээгээ хадгалж чадна гэдэгтээ “Газпром” итгэлтэй байна. Одоогийн байдлаар тус компани Европын байгалийн хийн зах зээлийн 60 хувийг хангаж байна хэмээн тус компанийн дэд ерөнхийлөгч Александр Медведев хэллээ.

Александр Медведев телевизийн “Россия 24” сувагт өгсөн ярилцлага өгөхдөө “Бид одоогийн байдлаар Европын байгалийн хийн хэрэглээний 60 хувийг хангаж байна. Энэ үзүүлэлт бидний Европын орнуудын хэрэглэгчидтэй тогтоосон харилцааг илтгэж байна. Энэ үзүүлэлтээ ихэсгэх зорилго тавиагүй ч бууруулахгүй гэдэг нь тодорхой” хэмээн онцолжээ.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж