
“Sport box”-ын хамт олон хамгийн олон үзэгч, хөгжөөн дэмжигчтэй гэгддэг Английн “Премьер лиг”-ийн 2011-2012 оны улирлын тоглолтыг албан ёсны эрхийн дагуу өнгөрсөн долоо хоногоос шууд дамжуулан хүргэж байгааг та бид мэднэ. Тэгвэл “Sport box”-ын шууд нэвтрүүлгийн студи Үндэсний соёл, амралтын хүрээлэн дэх “Sport pub”-д нүүж очоод байгааг сануулъя. Тиймээс хөлбөмбөг сонирхогч залуус та бүхэн найз нөхөд, хамт олноороо “Sport pub”-д зочлон, өөрсдийн багаа хөгжөөн дэмжихээс гадна “Sport box”-ын шууд нэвтрүүлгийн уур амьсгалтай, авьяаслаг хөтлөгч, тайлбарлагчидтай хамт байх боломж бүрдэж байна.
Өчигдөр болсон “Sport box” сувгийн нээлтийн ёслолд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, олимпийн мөнгөн медальт, Гавьяат тамирчин О.Гүндэгмаа, олимпийн хүрэл медальт, Гавьяат тамирчин Н.Баярсайхан, Гавьяат тамирчин Х.Батхишиг, боксын ОУХМ З.Энхзориг, сонирхогчдын сумо бөхийн дэлхийн хошой аварга У.Бямбажав нарын спортын шилдэг тамирчид, МҮОХ, БТСГ-ын удирдлагууд болон “Sport box” сувагтай хамтран ажилладаг ивээн тэтгэгч байгууллагынхан, спорт сонирхогч залуус хүрэлцэн ирж, оролцсон юм.
“Sport box” сувгийн хамт олон цаашид хөлбөмбөг, сагсан бөмбөгөөр тогтохгүй спортын олон төрлийн тэмцээн, уралдааныг шууд дамжуулан хүргэж, тэр бүхнийг “Sport pub”-ын зочдод амьд мэдрэмжтэйгээр үзэх боломж олгох тул спортод хайртай хүн бүрийг “Sport box” спортын суваг, “Sport pub”-тай хамт байхыг хүсье.