У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ | News.MN

У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ

У.Хүрэлсүх: Засгийн газар оюунлаг хүн, оюуны шилдэг бүтээлийг дэмжинэ

Төрийн ордонд “Оюуны өмч, инноваци-Хөгжлийн форум” эхэллээ. Манай улс Дэлхийн оюуны өмчийн байгууллагад 1979 онд нэгдсэнээс хойш оюуны өмчийн эрх эзэмшигчийн эрхийг хамгаалах олон улсын тогтолцоонд орсоор байна. Энэ жилийн Оюуны өмчийн өдрийг Монгол Улсын Засгийн газар “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байгаа юм.

Форумын нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хэлсэн үгнээс хүргэж байна.

Эрхэм хүндэт хатагтай, ноёд оо

Оюуны өмчийн салбарын ажилтан, албан хаагчид аа,

Зохиогч, уран бүтээлч, шинийг санаачлагч, зохион бүтээгчид ээ,

Оюуны өмчийг дэмжигч эрхэм нөхөд өө,

Та бүхэнд Оюуны өмчийг хамгаалах өдрийн баярын мэндийг хүргэе.

Монгол Улсын өнөөгийн хөгжил үе үеийн шинийг санаачлагч, инженер, зохион бүтээгч, зохиогч, уран бүтээлчдийн хүчин чармайлтын үр дүнд бий болсон гэдэгтэй маргах хүн үгүй биз ээ.

Ийм учраас Засгийн газар та бүхэнтэй оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар улс орон хэрхэн хөгждөг тухай, бидэнд ямар асуудал, боломж байна, үүнд УИХ, Засгийн газар ямар бодлого баримталж ажиллах нь зүйтэй болохыг хэлэлцэж байна.

Иргэдийнхээ барагдашгүй далай болсон оюуны өмчийг дээдлэн хүндэтгэж, нийгэм, эдийн засгийн асуудлыг дэвшилтэт техник, технологи, оюуны өмч, инновацид суурилан шийдвэрлэхийг манай Засгийн газар зорьж байна.

Оюуны бүтээл туурвигчдыг дэмжин урамшуулж, тэдний бүтээлийг амьдралд нэвтрүүлэн, контент үйлдвэрлэл, программ хангамж, инноваци, үндэсний брэндийг дэмжсэнээр эдийн засаг дан ганц уул уурхайгаас хараат байхаа болино.

Засгийн газраас саяхан баталсан “Гурван тулгуурт хөгжлийн бодлого”-д тусгасны дагуу эдийн засаг уул уурхайгаас хэт хамааралтай, түүхий эдийн үнийн огцом хэлбэлзэлд өртөмтгий байдлыг бууруулахад чиглэсэн алхмыг нэн тэргүүнд хэрэгжүүлэхийг зорьж байна. Үүний тулд эдийн засгаа төрөлжүүлж, олон тулгууртай болох зорилтыг хэрэгжүүлж, хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, аж үйлдвэрийн салбар дундын уялдааг ханган, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхийг зорилго болгосон. Үүнийг хэрэгжүүлэхэд Та бүхний идэвх санаачилга, зүтгэл их чухал. Утаа, хүнсний аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх, төрийн байгууллагын үйлчилгээг цахимжуулах болон бусад бүх салбарын хөгжилд оюуны өмчийн үүрэг чухал.

Бид дэлхийн хөгжилтэй мөр зэрэгцэн алхах, үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхэд уламжлалт ахуй соёл, түүх, хөдөө аж ахуйн салбар гол үүрэг гүйцэтгэх ёстой гэдэгтэй санал нэг байна.

Ухаалаг төрийн үндэс нь мэргэшсэн төрийн албан хаагч мөн. Тиймээс оюуны өмчийг хамгаалах салбарт ч мэргэшсэн хүний нөөцийг бэлтгэхэд анхаарна.

Улс орон, ард түмнийхээ өмнө тулгарч байгаа олон асуудлыг шийдвэрлэхэд оюуны бүтээл туурвигч та бүхний бүтээсэн шилдэг бүтээлд Засгийн газар хөрөнгө оруулалт хийж, худалдан авч нэвтрүүлэх, инноваци нэвтрүүлсэн, контент экспортолсон, экспортод чиглэсэн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн иргэн, аж ахуйн нэгжийг бодлогоор дэмжихэд бэлэн байгаагаа илэрхийлье.

Дэлхийн улс орнууд түүний дотор бидний хоёр хөрш оюуны өмчид суурилсан хөгжлийн бодлогоо тодорхойлж хэрэгжүүлж байгаагаас бид суралцах ёстой.

“Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө хүчээ нэгтгэж, хамтдаа зүтгэе” гэсэн уриагаар форумыг нээж байгааг хүлээн авна уу.

Эх сурвалж: zasag.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-26 202.70.34.98

Ер нь видео тоглоомын газруудыг нэн даруй хаахгүй бол монголын төр нийгмийг удирдаж байгаа хүмүүс хойч үеийнхээ өмнө уучилж, цайруулж болошгүй ямар их гай нүгэл дуудан авчирч байгаагаа мэдэж мэдэрч, ухаарах цаг нь болдогоо болоод өнгөрч хэрээс хэтэрсэн шүү дээ. Залуусынхаа тоглоомонд донтсон тодорхой хувийг төрийн бодлого шийдвэр гаргаж үтэр түргэн илааршуулж авахгүй бол: Хүний нийгмийн харилцаанд өөрийгөө авч явах ямар ч чадвар, чадавхи дадлагагүй, сураг чимээгүй алга болж гэр бүл, аав ээжийнхээ амгалан тайван байдлыг алдагдуулж шанлагсан, тэднийхээ хүсэл зорилго, хөдөлмөр хөлс, сэтгэл санаа, оюун ухааны хүчийг нь вампир мэт сорж буйгаа тэгэх ёстой мэт бодож хэвшсэн, тэсвэр тэвчээр хатуужил хүлээц үгүй, авир ааш нь эвдэрсэн, хоол ундныхаа мөнгөө ч өөртөө биш тоглоомондоо харамгүй зарцуулдаг, сульдаа ядаргаанд орсон, тоглоом үгүй бол байж ядан тачаадахаас өөр хүсэл мөрөөдөл, тэмүүлэлгүй бүлэг арми нэгэнт бий болж өдөр тутам хүрээгээ тэлсээр…… Чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлж чадахгүй, амьдралын буруу дадал, хэвшилд татагдаад буй залуусынхаа эрэлт хүсэл орон зайг нь нөхөж сэтгэлгээг нь хөгжүүлэх сургалт, оюун ухаанаа хөгжүүлэх тоглоом, явган аялал гэхчилэн зүйлд төрийн бодлогын чин сэтгэлийн доривтой гүн дэмжлэг хэрэгтэй байна. Ганц харамсмаар юм нь нийслэлийн засаг дарга уржигдараас эхэлж PS тоглоомын газруудыг хаалаа гэсэн чинь гэрэлгүй харанхуй нүхэнд залуусыг бүлэг болгон донтуулах ажиллагаа хуучин шигээ яг хэвээрээ үргэлжилсээр л байна шүү дээ. Энэ гаргасан шийдвэр, дүрэм журам, тушаал нь одооноос нэн даруй мөрдөгдөж, хэрэгжиж хэвших болтугай гэж ерөөе

Зочин 2018-04-26 66.181.178.242

Эрхэм ерөнхий сайдаа та Чинзориг сайдад шүүхийн шийдвэр биелүүлэхийг шаардаж өгнө үү.? Би одоо цаашаа хэнд хандахаа мэддэггүй ээ.
.

Avatar

Зочин 2018-04-26 103.26.194.99

Худлаа шаааж, бэлэн амлаж, мэдээжийн юмыг давсалж бурдаг, хага баяжиж хуга мөлжихийн донд элийрсэн этгээдүүдээр зайгүй шигсэн Төртэйгөөр яг 29 жилийн нүүрийг үзээд байна БИД бүхэн. Энэ бол бидний алтаа тонуулж улам гуйлга чин болж байгаагийн гол шалтгаан

Avatar

r 2018-04-26 43.228.131.86

ingej shalchiih baisan yum uu

Avatar

60 тэрбум уу? Оюунлаг хүмүүс? 2018-04-26 66.181.188.35

Хүрэлсэх Засаг төрийг барьцаалж ноён сууцгаасан 60 тэрбумынхан хэрэгтэй юу? Эсвэл монголын оюунлаг эрдэмлэг хүмүүс хэрэгтэй юу? гэсэн салаа замынхаа нэгийг сонгох хэрэгтэй болж дээ. Одоо бол оюунлаг улсууд нь гудманд хөөгдөөд гарчихсан мөнгний хувалзууд нь төр засаг, бүхи йл салбарт шигчихсэн төрхтэй, манай нийгмийн амьдрал яг л хаврын хувалзандаа баригдсан туранхай төлөг шиг л амиа тавихын наахнуур голгонож байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж