Цукербергийг "байцаасан" нь Facebook-ийн орлогыг нэмэгдүүлсэн үү?

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Цукербергийг "байцаасан" нь Facebook-ийн орлогыг нэмэгдүүлсэн үү?

Цукербергийг "байцаасан" нь Facebook-ийн орлогыг нэмэгдүүлсэн үү?

Олон нийтийн сүлжээ “Facebook” компанийн ашиг 2018 оны эхний улиралд огцом нэмэгджээ. Тухайлбал,

Компанийн цэвэр ашиг 2018 оны эхний улиралд өмнөх жилийнхээс 63 хувиар нэмэгдэж таван тэрбум ам.долларт хүрчээ. Харин компанийн нийт орлого 19 хувиар өсч, 11.97 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдаж, бизнес болон бусад зорилгоор ашигласан гэх дуулиан ашиг орлогод огт нөлөөлөөгүй гэсэн үг.

Эх сурвалжийн мэдээлснээр “Facebook” сүлжээг хэрэглэгчдийн тоо гуравдугаар сарын сүүлд 13 хувиар нэмэгджээ. Түүнчлэн АНУ болон Европ дахь идэвхтэй хэрэглэгчдийн тоо ч өссөн үзүүлэлттэй байна гэж Марк Цукерберг мэдээлжээ. Гэтэл ажиглагчид дуулианаас үүдэн “Facebook” компани хэрэглэгчдээ алдана гэж таамаглаж байв. “Facebook” олон нийтийн сүлжээг одоогийн байдлаар 87 сая гаруй хүн хэрэглэж байна. Компанийн төлөөлөн удирдах зөвлөл лхагва гаригт хуралдаж дахин есөн тэрбум ам.долларын өртөгтэй хувьцаа гаргаж, 15 тэрбум ам.долларын худалдан авалт хийх төлөвлөгөөг баталжээ.

Хэрэглэгчдийнхээ мэдээллийг алдсан хэрэгтэй холбоотойгоор компанийн үүсгэн байгуулагч Марк Цукерберг саяхан АНУ-ын Конгресст хэлэлцүүлэгт орсон юм. Энэ үеэр АНУ-ын хууль тогтоогчид Марк Цукербергээс “Facebook” сүлжээгээр худалдаалагддаг хууль бус эм, бэлдмэл болон “Cambridge Analytica”-ийн дуулиан, цензур, автомат тохиргоотой холбоотой олон асуулт асуусан байна. “Cambridge Analytica” компани “Facebook”-ийн олон сая хэрэглэгчийн хувийн мэдээллийг олж авч, сонгуулийн кампанит ажлын үеэр ашигласан аж. Дурын улс төрийн байгууллага эсвэл бизнесийн компани олон нийтийн сүлжээ, “Facebook” дэх хэрэглэгчдийн хувийн мэдээллийг  хялбар олж авч, өөр зорилгоор ашиглаж байгаа нь яах аргагүй анхаарал тавих ёстой асуудал юм. Харин АНУ-ын сенатууд мягмар гаригт олон нийтийн сүлжээн дэх хэрэглэгчдийн хувийн мэдээлэл, аюулгүй байдлыг хамгаалахад чиглэсэн хуулийн төслийг танилцуулжээ. АНУ-ын хууль тогтоогчид “Facebook” компанийг Холбооны худалдааны комисстой 2011 онд байгуулсан гуравдагч этгээдийн аппликейшнтэй холбоотой гэрээг зөрчсөн гэж үзэж байна. Хэрэв энэ нь батлагдвал компани их хэмжээний торгууль төлөх юм. Холбооны худалдааны комисс өнгөрсөн сард “Facebook” компанийг энэ хэрэгт холбогдуулан шалгаж буйгаа мэдэгдсэн.

“FaceBook” өөрийнхөө сүлжээнд ямар нэг өөрчлөлт, сайжруулалт хийх бүрийд таны Privacy (Хувийн нууцлал) болон Security (Найдвартай, аюулгүй байдлын) тохиргоо мөн өөрчлөгдөж, таны зарим мэдээллээ бусдад үзүүлэхгүйгээр тохируулсан тохируулга алдагддаг байна.

Иймд та ямар мэдээллээ олон нийтийн сүлжээнд байршуулах вэ гэдэгтээ болгоомжтой хандах хэрэгтэй. Мөн ямар мэдээлэл, зураг, апп дээр ‘like’ дарж, хэнийг дагахаа бодолцох хэрэгтэй. Эдгээр мэдээлэлд үндэслэн таны сонирхол, шашин, улс төрийн үзэл бодлыг тандах боломжтой юм. Үүнээс гадна байршил тогтоогч апп-ийг тогтмол унтрааж байх хэрэгтэй гэж зөвлөдөг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж