Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Монгол Улсад айлчилна | News.MN

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Монгол Улсад айлчилна

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Монгол Улсад айлчилна

Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Монгол Улсад  айлчилна

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Ирланд Улсын Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел 2018 оны 4 дүгээр сарын 29-нөөс 5 дугаар сарын 1-ний өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

Айлчлалын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ирланд Улсын  Парламентын Доод танхимын дарга Шон О’Фарел нар албан ёсны уулзалт хийж, хоёр талын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааны болон харилцан сонирхсон бусад асуудлаар санал солилцоно. Айлчлалын хүрээнд ноён Шон О’Фарел Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхтэй уулзах юм.

Монгол Улс Ирланд Улстай 1998 оны 12 дугаар сарын 22-нд дипломат харилцаа тогтоосон. Хоёр улсын харилцаа, парламент хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх энэхүү айлчлал нь хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 20 жилийн ойн жилд болж буйгаараа онцлог юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2018-04-26 202.70.44.116

Үмхий [Хориотой Үг] Энхболд Монголоос [Хориотой Үг]..,

Avatar

хамгаалалт 2018-04-26 202.70.34.148

Энэ хүнийг хамгаалалтад авахгүй бол болохгүй нь дээ. Алчилна гэж мэдсэн бол ирахгүй бхйлгүй

Avatar

Зочин 2018-04-26 182.160.37.228

61

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж