Төрсөн эцгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ

Хуучирсан мэдээ: 2018.04.26-нд нийтлэгдсэн

Төрсөн эцгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ

Төрсөн эцгийгээ хөнөөсөн хэрэг гарчээ

             

   

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хүн амины ноцтой хэрэг гарсан байна. Тодруулбал 63 настай иргэн нас барсан гэх дуудлагыг түүний хүү өгчээ. Ингэхдээ “Түлээ хагалж байхад хагарсан мод үсэрч тархиндаа гэмтэл авсан” гэж мэдүүлжээ. Гэвч Шүүх эмнэлгийн дүгнэлтээр гаднын нөлөөтэй нас барсан нь тогтоогдсон тул мөрдөн байцаагчид хавтаст хэрэг нээж хэргийн мөрөөр шалгаж эхэлсэн байна. Шалгалтын явцад талийгаач архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гаднын нөлөөтэй гэмтэл авч Гэмтэл согог, судлалын үндэсний төвд хүргэгдэн очоод нас барсан нь тодорхой болжээ. Хохирогч гаднын нөлөөтэй нас барсан нь нэгэнт тодорхой болсон учраас ийм шийдвэрт хүрсэн байна.

Цагдаа нар талийгаачтай хамт ажиллаж байсан хүмүүс, танилууд, найз нөхөд, төрөл садан, хамт архи уудаг байсан зарим хүнээс тайлбар, мэдүүлэг авч, цуглуулсаар хэргийн хүрээг хумин шалгасаар сэжигтнээр талийгаачийн хүү 23 настай Х-г саатуулахаар болжээ. Хэргийг Чингэлтэй дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагчдаас бүрдсэн ажлын хэсгийнхэн шалгаж, тогтоожээ.

Э.Бурам

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж