
Мөн тэмцээнийг Монгол улсаас ХААИС-ийн тэнхимийн эрхлэгч, олон улсын шүүгч Б.Оюун, ШУТИС-ийн багш, олон улсын шүүгч Г.Ерөөлбат нар шүүх юм.
Эхний тоглолт наймдугаар сарын 20-ны өдрийн 15:00 цагт Шинжинь хотын Футиян спорт цогцолборын гимнастикийн танхимд бүжгийн аэробик болон хосын төрлөөр эхэлсэн байгаа. Бүжгийн аэробикийн төрөлд Итали, Унгар, БНХАУ, ОХУ зэрэг 10 орны баг тамирчид өрсөлдөх ба манай улсаас МУБИС-ийн оюутан Б.Гандулам, Т.Оюундарь, Э.Шинэтөр, Г.Наранхүү, Г.Дарханзул, Б.Бямбасүрэн нарын зургаан тамирчин оролцов. Хосын төрөлд БНХАУ, БНСУ, Итали, ОХУ – аас тус бүр хоёр, хоёр баг оролцуулж байгаа ба Монгол улсаас Б.Гандулам, Г.Наранхүү нар эдгээр ширүүхэн баг тамирчидтай өрсөлдөж байна. Аэробикийн тэмцээн наймдугаар сарын 22-ны өдөр дуусах болно.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО