Хойд Солонгосын нийслэл Пхеньяны өмнөд хэсэгт өнгөрсөн ням гаригт автобустай явж байсан Хятадын жуулчид гүүрнээс унаж осолджээ. Хятадын албаныхны мэдээлснээр автобусанд 32 хятад жуулчин, Хойд Солонгосын дөрвөн иргэн зорчиж явжээ. Жуулчдын цогцсыг Хятад руу галт тэргээр эх оронд нь буцаажээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун ослоос амьд гарсан ч гэмтэж бэртэн эмнэлэгт хэвтсэн хүмүүсийг эргэж, Хятадын элчин сайдыг дуудан уулзсан байна.
Хойд Солонгос нь тус улсын нэр хүнд болон удирдагчдын талаарх сөрөг мэдээлэлд хяналт тавьж, гадагш задруулдаггүй. Гэхдээ жуулчдын осолд эмгэнэл илэрхийлсэн нь эдийн засаг, улс төрийн түшиг болсон Хятад улстай найрсаг харилцааг эрхэмлэсэн үйлдэл аж. Хойд Солонгос руу зорих жуулчдын олонх хувийг Хятадын иргэд эзэлдэг.
Эх сурвалж: Agence France-Presse
Б.ТУЯА